logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Уул уурхай
    Нийтлэлийг хуваалцах
    Ж.Зоригт
    MMC: “Khangad Exploration”-ийн 20 хувийг “Jiayou International”-д $88.81 саяар худалдана
    Нийтэлсэн огноо: 2024 оны 02 сарын 22 15:30
    736

    Зургийг: Brent Lewin/Bloomberg

    “Khangad Exploration” компанийн 20 хувийг зарснаар “Mongolian Mining Corporation” 80 хувийг нь эзэмшинэ

    Хонгконгийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Mongolian Mining Corporation” компани өөрийн охин компани болох “Khangad Exploration”-ийн 20 хувийг БНХАУ-ын тээвэр логистикийн “Jiayou International Logistics” компанид 88 сая 810 мянган ам.доллароор худалдах гэрээ байгуулснаа мэдэгдлээ.

    Өмнөговь аймгийн “Баруун наран” талбайд коксжих нүүрс олборлож буй “Khangad Exploration” компанийн 20 хувийг зарснаар “Mongolian Mining Corporation”-ийн эзэмшил 80 хувь болж байгаа аж.

    Хоёр талын хэлцлийн хүрээнд мөн маркетингийн гэрээ байгуулсан байна. Энэ хүрээнд хэлцлээс хойших эхний таван жилд Монголоос жил тутам 1.5 сая тонн нүүрс, дараагийн таван жилд нь жил тутам хоёр сая тонн нүүрс нийлүүлэхээр тохиролцжээ.

    Нүүрсний үнийн хувьд Монголын Хөрөнгийн биржээр худалдагдаж байгаатай адил төрлийн нүүрсний үнэд тулгуурлахыг тайланд тусгасан байна.

    Cэтгэгдэл бичих