
Зургийг: Akio Kon/Bloomberg
Сингапурт “Toyota Motor”-ийн энгийн автомашин худалдаж авах нь ихэнх орнуудад “Aston Martin” худалдаж авахтай дүйцэхүйц өндөр зардалтай болжээ.
Бүртгэгдсэн шинэ автомашины өсөлтийг хязгаарлах Засгийн газрынх нь бодлого хурдацтай тэлж буй чинээлэг давхаргын эрэлттэй хавсарснаар тус хот улсад автомашин эзэмших зардал бүх цаг үеийн хамгийн өндөр түвшинд дөхөөд байна.
Өдгөө Сингапурт дундаж цалинтай ажилтан “Toyota Motor”-ийн суудлын автомашин худалдаж авахын тулд гурван жилийн цалингаа бүтнээр нь зориулахаар байна. Автомашины үнэд багтдаг зардлуудаас хамгийн их жин дардаг нь "Эрхийн гэрчилгээ" буюу Сингапурт 10 жилийн турш автомашин эзэмшиж, ашиглах зөвшөөрөл байгаа аж.
Эрхийн гэрчилгээ авах үнийг хоёр долоо хоног бүр дуудлага худалдаагаар тогтоодог бөгөөд сүүлийн гурван жилд үнэ нь бараг дөрөв дахин өсөж, өнгөрсөн оны аравдугаар сард 1.6 литрээс дээш хөдөлгүүрийн багтаамжтай автомашинд 150 мянган сингапур доллар хүрчээ.