Зургийг: Beata Zawrzel/NurPhoto/AP Photo
Италийн тансаг зэрэглэлийн брэнд “Prada” АНУ-ын Нью-Йорк хотын “Fifth Avenue” буюу 5-р өргөн чөлөөнд үл хөдлөх хоёр хөрөнгө худалдаж авахад 835 сая ам.долларын гэрээ байгуулахаар болсныг ойрын эх сурвалж мэдээллээ.
Ингэснээр тус компанийн худалдан авалт Нью-Йорк дахь энэ оны хамгийн өндөр үнэ бүхий үл хөдлөх хөрөнгийн борлуулалтын нэгэнд албан ёсоор тооцогдож байна. Хэдий тийм боловч тус компанийн төлөөлөл болон зуучлал хийсэн талаас энэ талаар ямар нэгэн мэдэгдэл хараахан хийгээгүй байна.
Энэ онд АНУ-д бодлогын хүү өндөр хэвээр, үл хөдлөх хөрөнгийн үнэ унахын борлуулалт нэмэгджээ. Үүнийг дагаад “Hyundai Motor” зэрэг томоохон компаниуд Нью-Йорк хотод эзэмшилтэй үл хөдлөх хөрөнгийнхөө тоог нэмэгдүүлсээр байгаа аж.