logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Технологи ба инновац
    Нийтлэлийг хуваалцах
    С.Жаргалмаа
    Технологийн томоохон компаниуд Зүүн Өмнөд Азид $60 тэрбумын хөрөнгө оруулна
    Нийтэлсэн огноо: 2024 оны 05 сарын 13 11:35
    823

    Зургийг: Dimas Ardian/Bloomberg

    “Amazon” компани Сингапурт 9 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийх төлөвлөгөөгөө танилцуулаад байна

    Удаан хугацааны турш технологийн салбарт сүүл мушгиж ирсэн Зүүн Өмнөд Азийн улс орнууд технологийн зангилаа төв цэг болж эхлээд байна.

    “Apple”, “Microsoft” болон “Nvidia” компанийн Гүйцэтгэх захирлууд өнгөрсөн саруудад Малайз, Индонез зэрэг Зүүн Өмнөд Азийн улсуудаар зочлон, олон тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээ амлан, Төрийн тэргүүнүүдтэй нь уулзсан юм.

    “Amazon” компани ч Сингапурт есөн тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийх төлөвлөгөөгөө танилцуулаад байна. 

    Зүүн Өмнөд Ази нь олон арван жилийн турш хөрөнгө оруулагчдын хувьд БНХАУ, Японы зах зээлтэй харьцуулахад ач холбогдол багатайд тооцогдож ирсэн юм. 675 сая хүн амтай тус бүс нутаг дахь технологийн салбарын хөрөнгө оруулалт урьд өмнө байгаагүй дүнгээр нэмэгдэж байна.

    Зүүн Өмнөд Азийн залуу хэрэглэгчдийн видео стриминг, цахим худалдаа, хиймэл оюуны хэрэглээ нэмэгдэж байгаа юм. Тиймээс зөвхөн дата төвүүдэд л гэхэд томоохон технологийн компаниуд ойрын хэдэн жилд энэ бүс нутагт 60 тэрбум ам.доллар зарцуулахаар төлөвлөж байна.

    Cэтгэгдэл бичих