logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    М.Цацрал
    БНХАУ-ын экспорт өсөж буй нь “худалдааны дайн” хүрээгээ тэлэхэд хүргэж болзошгүй
    Нийтэлсэн огноо: 2024 оны 06 сарын 05 15:26
    390

    Зургийг: Qilai Shen/Bloomberg

    БНХАУ-ын аж үйлдвэрлэл, худалдаа шинэ дээд түвшинд хүрэх дөхөөд байна

    БНХАУ-ын экспортын огцом өсөлт дэвшилтэт технологиос тэлж байгаа нь худалдааны зөрчлөөс хол байсан орнуудыг хариу арга хэмжээ авахад хүргэж магадгүй байна. Тухайлбал: Европын Холбоо энэ долоо хоногт БНХАУ-ын цахилгаан автомашины импортод татвар ногдуулахаар байгаагийн нэгэн жишээ болж байна. АНУ мөн адил алхам хийсэн бол Канад улс дагах магадлалтай байна гэж шинжээчид таамаглажээ.

    БНХАУ-ын аж үйлдвэр, худалдаа шинэ дээд түвшинд хүрэх дөхсөн нь тус улсын экспорт илүү өргөн хүрээг хамарч өсөхөөр байгааг илтгэж байна. Өөрөөр хэлбэл зөвхөн цахилгаан автомашин зэрэг ногоон технологиуд бус ган болон бусад бараа, бүтээгдэхүүний экспорт нь эрчимтэй нэмэгдэхэд нөлөөлөхөөр байгаа аж.

    Ихэнх тохиолдолд экспортын өсөлтийг дагаад үнэ буурдаг ч хэрэв энэ байдал цаашид үргэлжилбэл АНУ, Европоос гадна бусад улс орнууд ч хариу үзүүлэхэд хүргэж болзошгүй байна.

    Cэтгэгдэл бичих