logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Ногоон хөгжил
    Нийтлэлийг хуваалцах
    П.Тунгалаг
    Монгол Улсын нүүрсхүчлийн хийн ялгаруулалт дэлхийн дунджаас 15 дахин их байна
    Нийтэлсэн огноо: 2024 оны 06 сарын 05 16:40
    815

    Зургийг: С.Батсайхан

    Монгол Улс 2030 он гэхэд хүлэмжийн хийн ялгаруулалтаа 22.7 хувиар бууруулах зорилтоо биелүүлэхэд 11.5 тэрбум ам.долларын шаардагдах тооцоо гарчээ

    Монгол Улс сүүлийн 70 жилийн дэлхийн дунджаас бараг гурав дахин өндөр эрчтэй дулаарч байгаа төдийгүй уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн их өртөж буй улсуудын нэгт тооцогдож буйг НҮБ-ын Монгол Улсын хөгжлийн төлөв байдлын шинжилгээ тайланд онцолсон байна.

    Монгол Улсын нүүрсхүчлийн хий дэлхийн дунджаас бараг 15 дахин өндөр, нэг хүнд ногдох хүлэмжийн хийн ялгаруулалт 21 тонн байгааг тайланд дурджээ.

    Үүнд нөлөөлж буй хамгийн том хүчин зүйл нь газар ашиглалтын өөрчлөлт гэдгийг онцолсон байна. Монгол Жлсын нийт ялгаруулж буй хүлэмжийн хийн 44 хувь нь газар ашиглалтаас үүдэлтэй байгаа аж.

    Монгол Улс 2030 он гэхэд хүлэмжийн хийн ялгаруулалтаа 22.7 хувиар бууруулах зорилт тавиад байгаа бөгөөд зорилтоо биелүүлэхэд 11.5 тэрбум ам.долларын шаардагдах тооцоо гарчээ.

    Түүнчлэн Монгол Улс газар зүйн байршлаас шалтгаалан 2600 гигаватт орчим сэргээгдэх эрчим хүчний нөөцтэй тул эрчим хүч үйлдвэрлэлээ нэмэгдүүлж, бүс нутгийн эрчим хүч хангамжийн сүлжээнд хувь нэмрээ оруулах боломжтойг тайланд тодотгожээ.

    Монгол Улсын эрчим хүчний системийн нийт суурилагдсан хүчин чадалд сэргээгдэх эрчим
    хүчний эзлэх хувь 18.2 байгаа бөгөөд үүнийг 2030 он гэхэд 30 хувьд хүргэх зорилт тавин ажиллаж байгаа юм. Монгол Улсын малчин өрхийн 75 хувь нь сэргээгдэх эрчим хүч хэрэглэж байгаа ажээ.

    Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, байгаль орчноо хамгаалах нөлөөллийн ажилд залуучуудын хувь нэмэр чухал тул байгаль орчны боловсрол олгох хөтөлбөрийг сургуулийн хөтөлбөрт тусгах шаардлагатай гэж үзэж байна.

    Мөн уур амьсгалтай холбоотой санхүүгийн эрсдэлийг сайтар судалж, үр дүнтэй удирдах нь зүйтэй. Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх арга хэмжээг хэрэгжүүлэх татварын болон санхүүгийн шинэлэг эх үүсвэр бий болгох ажлыг эрчимжүүлэх шаардлагатай зэрэг зөвлөмжийг тайланд дурджээ.

    Cэтгэгдэл бичих