
Зургийг: Bloomberg
Ураны олборлолтоор дэлхийд тэргүүлдэг Казахстан улсад үерийн гамшиг тохиосонтой зэрэгцээд ураны үйл ажиллагаа эрхэлдэг компаниудын хувьцааны ханш хэдэн сарын турш эрчимтэй өссөнийг “Goldman Sachs” мэдээллээ. Мөн 2040 он гэхэд дэлхийд ураны эрэлт 60 хүртэлх хувиар өсөх боломжтой гэж таамаглаж байна.
Өнгөрсөн онд ураны спот ханш 40 орчим хувиар өссөнөөр уран эрчим хүчний салбарын хөрөнгө оруулагчдын анхаарлыг татах болжээ. Түүнчлэн улс орнууд хүлэмжийн хийн ялгаруулалтаа бууруулахын тулд эргээд уран руу анхаарал хандуулах болсноор нийлүүлэлтийн асуудал үүсэж байгаа аж.
Энэ долоо хоногт уран олборлогч компаниудын хувьцааны ханш өссөн нь эрэлт огцом нэмэгдсэний дохио боллоо.
Түүнчлэн ураны биржээр арилжаалагддаг сангийн хөрөнгийн хэмжээ зургаан хувиар өссөн зэрэг нь үнийн өсөлтөд нөлөөлж байна.