logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    З.Энхболор
    Гадаад валютын нөөц өмнөх оны мөн үеэс 52 хувиар өсөв
    Нийтэлсэн огноо: 2024 оны 04 сарын 08 16:30
    564

    Зургийг: Andrew Harrer/Bloomberg

    Сүүлийн саруудад хэрэглээний бүтээгдэхүүний импортын өсөлт эрчимжиж буй нь валютын гадагшлах урсгалыг нэмэгдүүлжээ

    Монгол Улсын гадаад валютын албан нөөц гуравдугаар сарын эцсийн байдлаар 5.2 тэрбум ам.доллар давж, өмнөх сараас 5.62 хувиар, өмнөх оны мөн үеэс 52 хувиар өссөнийг Монголбанк мэдээллээ.

    2024 он гарсаар гадаад бондын өндөр дүнтэй төлбөрүүд хийгдсэн ч мөнгөний хатуу бодлого тууштай хэрэгжүүлж, экспортын өсөлт өндөр байсан нь валютын цэвэр орох урсгалыг дэмжжээ.

    9-3.JPG

    "Сүүлийн саруудад хэрэглээний бүтээгдэхүүний импортын өсөлт эрчимжиж байгаа нь валютын гадагшлах урсгалыг нэмэгдүүлсэн. 2024 онд төсвийн зардлын өсөлтөөс гадна хэрэглээний зээлийн өндөр өсөлттэй холбоотойгоор импортын эрэлт нэмэгдэх нь төлбөрийн тэнцэлд сөргөөр нөлөөлөхөөр байна. Хэдий тимй боловч дэлхийн зах зээл дэх эрдэс бүтээгдэхүүний үнийн цаашдын хандлага ч төлбөрийн тэнцэлд нөлөөлнө” гэж Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн онцолж байсан юм.

    Cэтгэгдэл бичих