
Зургийг: Cristobal Olivares/Bloomberg
Чили улс зэсийн үнийн өсөлтийг хөшүүрэг болгон эдийн засгийн өсөлтөө дэмжиж чадах эсэхийг зээлжих зэрэглэлийн агентлагууд анхааралтай ажиглаж байна. Тус улсын хувьд зээлжих зэрэглэлээрээ Латин Америкийн орнууд дундаас хамгийн сайн үнэлэгджээ. Хэдий тийм боловч 2017 оноос хойш гурван гол зээлжих зэрэглэл тогтоогч байгууллага Чили улсын зэрэглэлийг хоёр удаа бууруулснаас хойш эргэн ахиулаагүй юм.
Харин зах зээлд зэсийн үнэ эрчимтэй өсөж байгаа нь Чилийн татварын орлого нэмэгдэхэд нөлөөлж, эдийн засгийн өсөлтийг нь дэмжих төлөвтэй байна. Тус улсын эдийн засгийн өсөлт сүүлийн жилүүдэд тааруу байсантай холбоотойгоор зээлжих зэрэглэлийн агентлагууд нөхцөл байдлыг анхааралтай ажиглаж байгаа аж.
“Moody's” агентлаг Чили улсын зээлжих зэрэглэлийг “AA” түвшинд үнэлсэн бол “S&P Ratings”-ийн хувьд “A” түвшинд хүргэж, төлөвийг нь "Сөрөг" гэж үзжээ. Дэлхийд зэс үйлдвэрлэлээр тэргүүлдэг тус улсын хувьд зэсийн шинэ уурхай байгуулахад томоохон сорилтуудтай тулгарч байгаагаас гадна “Codelco”-ийн гарц хүлээлтээс бага хэвээр байгаа юм.