logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Нийгэм
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    Аллагын хэрэгт буруутгагдсан Луижи Манжонед АНУ-ын Ерөнхий прокурор цаазын ял төлөвлөжээ
    Нийтэлсэн огноо: 2025 оны 04 сарын 02 11:00
    275

    Зургийг: Curtis Means/Pool/Getty Images

    Нью-Йорк мужийн шүүх сүүлийн 60 жилийн хугацаанд хэрэгтнийг цаазаар авах шийдвэр гаргаж байгаагүй

    (Bloomberg) -- АНУ-ын Ерөнхий прокурор Пам Бонди “UnitedHealth Group”-ийн даатгалын компанийн Гүйцэтгэх захирлыг буудан хөнөөсөн хэрэгт буруутгагдсан Луижи Манжонег цаазаар авах ялаар яллах чиглэлийг холбооны прокуроруудад өгсөн байна.

    Луижи Манжонегийн шүүх хурал Нью-Йорк мужийн шүүхэд болох бөгөөд тус шүүхээс сүүлийн 60 жилийн хугацаанд хэрэгтнийг цаазаар авах шийдвэр гарч байгаагүй аж.

    26 настай Луижи Манжоне өнгөрсөн 12 дугаар сард “UnitedHealthcare” компанийн Гүйцэтгэх захирал Брайан Томпсоныг Нью-Йоркийн Манхэттэн дахь зочид буудлын гадаа буудан хөнөөгөөд зугтсан хэрэгт сэжиглэгдэж байв. Эрэн сурвалжлах ажиллагаа таван хоног үргэлжилсний эцэст цагдаагийн алба хаагчид түүнийг Пенсильвани мужаас илрүүлэн баривчилсан юм. Цагдаа нар  Луижи Манжониг Алтуна хот дахь “McDonalds”-ийн ажилтны өгсөн мэдээллийн дагуу очиж саатуулсан бөгөөд нэгжлэгээр биеэс нь хэд хэдэн хуурамч бичиг баримт, хэрэг үйлдэх сэдлээ бичсэн тунхаг бичиг, гар аргаар хийсэн буу илрүүлсэн аж. Тунхаг бичигт "Капиталист тогтолцоог, тэр дундаа эрүүл мэндийн даатгалын компаниудын ашгийн төлөөх ажиллагааг шүүмжилж бичсэн" байжээ.

    Чинээлэг гэр бүлээс гаралтай Луижи Манжони Балтиморын нэр хүндтэй ахлах сургуулийг онц дүнтэй төгссөнийхөө дараа Пенсильванийн Их сургуульд инженерчлэл, компьютерын шинжлэх ухааны чиглэлээр суралцаж, бакалавр болон магистрын зэрэгтэй төгсжээ. Суралцаж байх хугацаандаа тэрбээр их сургуулийнхаа анхны видео тоглоом хөгжүүлэлтийн клубийг үүсгэн байгуулснаас гадна Стэнфордын их сургуульд хиймэл оюуны хичээлийн туслах багшаар ажиллаж байсныг цахим орчин дахь мэдээллүүд харуулж байгаа юм.

    Тэрбээр 2020 онд автомашин худалдааны “TrueCar” компанид дата инженерээр ажилд орж, жил орчмын дараа албан тушаал дэвшиж байсан байна.

     

    Chris Strohm

    Cэтгэгдэл бичих