
Зургийг: WiTricity/ Bloomberg
Цахилгаан автомашиныг залгуураар цэнэглэх шаардлагагүй болж магадгүй байна. Жолооч нар автомашинаа цэнэглэх болсон үедээ ердөө л тусгай зогсоолд автомашинаа байрлуулаад хянах самбарт гэрэл ассаны дараа автомашинаасаа бууж, бусад ажлаа амжуулдаг болох аж.
Соронзон резонанс, цэнэглэгч хавтан ашиглан автомашиныг индуктив холболтоор цэнэглэж, залгуур, утаснуудын хэрэгцээг халах технологи бодит болоход нэлээн ойртжээ.
Цахилгаан автомашины нэвтрүүлэлт улам эрчимжиж буй энэ үед хэд хэдэн стартап утасгүй цэнэглэлтийг энгийн хэрэглээ болгохоор ажиллаж, зарим авто үйлдвэрлэгчид ч тус технологийн туршилтуудыг эхлүүлээд байгаа юм. Тухайлбал: “WiTricity” компани энэ зунаас E-Z-GO, ICON EV гольфийн тэрэг, хөнгөн тээврийн хэрэгслүүдэд зориулан утасгүй цэнэглэгчийн системээ гаргахаар болоод байгаа аж. Тус компани “Mitsubishi”, “Siemens” зэрэг хөрөнгө оруулагчдаас гадна БНСУ-ын “KG Mobility” компанитай технологийн хамтын ажиллагаатай аж.