logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Технологи ба инновац
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    “OpenAI” шинжээчийн үүрэг гүйцэтгэдэг хиймэл оюунт үйлчилгээгээ танилцууллаа
    Нийтэлсэн огноо: 2025 оны 02 сарын 03 15:35
    335

    Зургийг: Andrey Rudakov/Bloomberg

    "Deep Research" үйлчилгээг эхний байдлаар зөвхөн ChatGPT Pro төлбөртэй үйлчилгээнд бүртгүүлсэн хэрэглэгчид ашиглах боломжтой

    “OpenAI” компани шинжилгээ хийх, судалгааны тайлан бэлтгэх зэрэг цаг их шаарддаг ажлыг хэрэглэгчийн өмнөөс хийж өгөхөөр загварчлагдсан хиймэл оюунт шинэ хэрэглүүрээ танилцууллаа.

    Автомашин худалдан авах зөвлөмжөөс авхуулаад шинжлэх ухааны нарийн төвөгтэй асуудлууд хүртэлх бүхий л сэдвээр цахим шинжилгээ хийдэг "Deep Research" нэртэй тус үйлчилгээг эхний байдлаар зөвхөн ChatGPT Pro төлбөртэй үйлчилгээнд бүртгүүлсэн хэрэглэгчид ашиглах боломжтойг “OpenAI” мэдээлжээ.

    Хэрэглэгчийн өгсөн командын дагуу "Deep Research" цахим орчин дахь текст, дүрс, PDF файлуудыг шүүн нэгтгэж дэлгэрэнгүй, гүнзгий судалгааны тайлан бэлтгэж өгөх аж. “OpenAI” дээрх функцийг шинжээчийн мэргэжилтэй адилтгаж буй бөгөөд хүний олон цаг хийдэг ажлыг хэдхэн минутын дотор гүйцэтгэх чадалтайг онцолжээ.

    Сан-Францискод төвтэй “OpenAI” компанийн энэ онд гаргасан хоёр дахь хиймэл оюунт хэрэглүүр нь “Deep Research” болж байна. Өнгөрсөн сард тус компани хэрэглэгчид нислэгийн тийз захиалах, худалдан авалт төлөвлөх, төлбөр тооцоо хийх зэрэг ажлуудад нь тусалдаг “Operator” үйлчилгээг танилцуулж байв.

    Cэтгэгдэл бичих