logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Уул уурхай
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    Aspire Mining: "Овоот" ордын нөөцийг 130 сая тонноор тогтоож, дэлхийн зэрэглэлийн төсөл болохыг баталгаажуулав
    Нийтэлсэн огноо: 2024 оны 11 сарын 14 15:30
    861

    Зургийг: Aspire Mining

    "Овоот" ордын баталгаат нөөцийг 76.8 сая тонн гэж тооцоолжээ

    Австралийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Aspire Mining” компани Хөвсгөл аймаг дахь  өндөр чанартай коксжих нүүрсний "Овоот" төслийнхөө нөөц, баялгийн бүрэн хэмжээний судалгааны үр дүнгээ танилцууллаа. Тус ордын нийт нөөцийг 130 сая тонн, үүнээс баталгаат нөөц 76.8 сая тонн, таамаг нөөц 53.3 сая тонн гэж тооцоолсон байна.

    Энэ нь “Овоот” төслийг дэлхийн зэрэглэлийн статус бүхий коксжих нүүрсний төсөл болохыг баталгаажуулж байгааг тус компани онцолсон юм. Уурхайн насжилтын хувьд нөөцийн үнэлгээ дээр суурилж тооцвол "олборлолт эхэлснээс хойш 31 жил" байна гэж үзжээ.

    Мөн уурхайн хөрс хуулалтын хэмжээ дунджаас доогуур, анхан шатны хөрөнгийн зардал бага тул олборлолт эхэлснээс хойш гурван жилд хөрөнгө оруулалтаа нөхөхөөр байгааг тооцоолсон байна. Ингэснээр төслийн цэвэр үнэ цэн буюу үр ашиг 1.6 орчим тэрбум ам.доллароор хэмжигдэхээр байгаа аж.

    Cэтгэгдэл бичих