
Зургийг: С.Батсайхан
Хөгжиж буй орнуудад өрийн хямрал нэмэгдэж буй энэ үед Дэлхийн банк олон улсын өрийн тайлангаа танилцууллаа. Тайлангаас харвал Монгол Улсын үндэсний нийт орлого болон гадаад өрийн үлдэгдлийн харьцаа 2022 онд 229 хувь болж нэмэгдсэн байна.
2010-2022 оны хооронд Монгол Улсын үндэсний нийт орлого 2.7 дахин өссөн ч гадаад өр ойролцоогоор 5.7 дахин өссөн байгаа нь анхаарал татлаа. Өөрөөр хэлбэл 2010 оноос хойш ард иргэд, аж ахуйн нэгжүүдийн олж буй орлогоосоо давсан өр тавьж ирсэн юм.
III улирлын байдлаар Монгол Улсын нийт гадаад өр 34 тэрбум ам.доллароор хэмжигдэж байна. Үүний 23.1 хувийг буюу 7.9 тэрбум ам.доллар нь Засгийн газрын гадаад өр байгааг Сангийн сайд мэдээлээд байна.
"Төсвийн алдагдал, хавтгайрсан халамжийг гадаадын зээл, тусламжаар нөхөж ирсэн нь Монгол Улсын өрийн асуудал ийнхүү хямралын түвшинд хүрэх гол шалтгаан болсон"-ыг Эдийн засагч Ж.Дэлгэрсайхан "Bloomberg TV Mongolia"-д өгсөн ярилцлагадаа дурдаж байлаа.
Энэ үзүүлэлт Ази, Номхон далайн бүс нутгийн орнуудад 16 хувьтай байгаатай харьцуулахад өндөр дүн болж байна. Үүгээр зогсохгүй ирэх таван жилийн хугацаанд Монгол Улс жилд дунджаар 975 сая ам.долларыг өрийн үйлчилгээнд төлөхөөр байгаа бөгөөд энэ утгаараа өрийн дарамт эрсдэл болж магадгүйг “Fitch Ratings” агентлаг онцолж байв. Гадаад өрийн дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь хэмжээ нэлээд өндөр байгаа нь хувийн хэвшлийг эмзэг байдалд оруулж буй тул эдийн засгийн одоогийн сэргэлтийг ашиглаж нөөцөө нэмж бүрдүүлэх хэрэгтэйг Олон Улсын Валютын Сангаас зөвлөсөн юм.
ОУВС-ийн Монгол дахь Суурин төлөөлөгч Тигран Погосян