logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Улс төр
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    Юн Сог Ёль Ерөнхийлөгч хэвээр үлдвэл БНСУ-ын Үндсэн хуульд өөрчлөлт оруулахаа мэдэгдэв
    Нийтэлсэн огноо: 2025 оны 02 сарын 26 16:00
    767

    Зургийг: Lee Young-ho/Sipa/Bloomberg

    Түүнийг улсдаа онц байдал зарласан үйлдлийнх нь төлөө огцруулах, эсэх шийдвэр гуравдугаар сарын дундуур гаргах хүлээлттэй байна

    БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сог Ёлийг огцруулахтай холбоотой шүүх хурлын сүүлийн сонсгол мягмар гарагт явагдаж өндөрлөлөө. Тус улсын дээд шүүх нотлох баримтуудыг хянан шалгаж, оролцогч талуудын мэдүүлгийг авч дууссан бөгөөд Юн Сог Ёлийг улсдаа онц байдал зарласан үйлдлийнх нь төлөө огцруулах, эсвэл авч үлдэх шийдвэрийг гуравдугаар сарын дундуур гаргах хүлээлттэй байна.

    Сонсголын үеэр Юн Сог Ёль өөрийг нь төрийн эргэлт хийхийг оролдсон гэж буруутгасныг эрс няцааж байсан. Мөн хэрэв албан тушаалд нь үлдээх шийдвэр гарвал БНСУ-ын Үндсэн хуульд өөрчлөлт оруулахаар ажиллана гэдгээ мэдэгдсэн байна.

    Тус улсын Үндсэн хуульд Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг таван жилийн хугацаатай нэг удаагийн бүрэн эрхээр хязгаарласан байдаг. Харин Юн Сог Ёль үүнийг дөрвөн жилийн хугацаатай хоёр удаагийн бүрэн эрхээр солих сонирхлоо илэрхийллээ гэж ажиглагчид үзжээ.

    Cэтгэгдэл бичих