logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    П.Түмэнзаяа
    Нийлүүлэлтийн хомсдолоос үүдэн Арабика кофены фьючерс ханш 2011 оноос хойших дээд цэгтээ хүрлээ
    Нийтэлсэн огноо: 2024 оны 09 сарын 17 14:45
    799

    Carl de Souza/AFP/Getty Images

    Кофе үйлдвэрлэлээр тэргүүлэгч Бразилд цаг агаарын хатуу ширүүн нөхцөл байдлаас үүдэлтэй болгоомжлол нь кофены үнийн өсөлтийг эрчимжүүлж байна

    Нийлүүлэлтийн хомсдол арилахгүй байгаа нь дээд зэрэглэлийн арабика сортын кофены үрийн үнэ 13 жилийн дээд цэгтээ хүрэхэд нөлөөлж, улмаар аяга кофены үнэ дахин өсөх нөхцөл бүрджээ. Тус сортын кофены фьючерс үнэ Нью-Йоркийн биржид 4.8 хувиар өсөж, нэг фут нь 2.718 ам.доллар хүрсэн нь 2011 оноос хойш харагдаагүй өндөр үнэ болж байна.

    Хямд үнэтэй робуста сортын үрийн нийлүүлэлтэд хомсдол үүссэн нь кофе шопын сүлжээнүүдэд голчлон ашиглагддаг арабика үрийн эрэлтийг улам өдөөж, улмаар 2024 он гарсаар үнэ нь 40 орчим хувиар өсөөд байгаа аж.

    Кофе үйлдвэрлэлээр тэргүүлэгч Бразилд цаг агаарын хатуу ширүүн нөхцөл байдлаас үүдэлтэй болгоомжлол нь кофены үнийн өсөлтийг эрчимжүүлэх өөр нэгэн хүчин зүйл болж байна. Тус улс 2024-2025 оны ургац хураалтын ажлаа дуусгасан бөгөөд хэт халалт, хуурайшилтын улмаас энэ онд авах ургацын төсөөллөө багасгажээ.

    “Энэ бүхэн цаг агаартай холбоотой” гэж ED&F Man-ийн судалгааны хэлтсийн захирал Кона Хак онцлоод, Бразилын кофены үр тариалагч гол бүс нутгуудын нөхцөл байдал, мөн дараагийн хагас сард хур бороо орох төлөвгүй байгааг дурджээ.

    kofe.jpg

     

    Одоогоор гол анхаарал ирэх улирлын ургацын төлөв рүү шилжиж байгаа аж. Бразил улсад сүүлийн олон арван жилд тохиогоогүй ган гачиг нүүрлэсэн нь тариалалтад учирч буй хохирлыг сунжруулах эрсдэл дагуулж байна.  

    “2025/26 онд хураах арабика кофены потенциал дээсэн дөрөөн дээр байна” гэж Rabobank-ийн шинжээч Карлос Мера мэдээлсэн. Мөн тэрбээр арабика кофе тариалдаг бүс нутагт унах хур тунадасны хэмжээ IV сард хуурай улирал эхэлснээс хойш түүхэн дунджаасаа тогтмол бага байгааг онцолжээ. Хэд хэдэн улсын боомтод бөөгнөрөл үүссэн, дэлхийн хэмжээнд чингэлгийн хомсдол бий болсон, Улаан тэнгис орчимд тээвэрлэлтүүд саатсан,  Вьетнамын ургац муу байгаа гээд дэлхийн кофены салбар олон асуудалтай тулгарсан хүндхэн үед дээрх асуудал давхцаж байна. 

    Робуста үрийн үнэ ч мөн сүүлийн долоо хоногийн хугацаанд хурдтай өсөж, хамгийн ихдээ 4.2 хувиар өсжээ.

    Нийлүүлэлтийн сүлжээний бүх хэсэгт кофены үйнийн энэ оны өсөлтийн нөлөө илэрхий мэдрэгдэж эхэлжээ. АНУ-ын савласан кофены зах зээлд тэргүүлдэг Folgers,Café Bustelo брэндүүдийг эзэмшдэг JM Smucker компани энэ зуны эхээр үнээ өсгөсөн бөгөөд X сараас дахин өсгөхөө өнгөрсөн сард мэдээлж байв.

    Түүнчлэн Pret A Manger кофе шопын сүлжээ ресторан Их Британи хэрэглэгчдэд өдөрт хамгийн ихдээ 5 аяга кофе өгдөг гишүүнчлэлийн урамшуулалт үйлчилгээгээ цуцалсан байна.

    Кофены үнийн өсөлт мөн шингэн хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлтөд нөлөөлж байна. Жүржийн ургац муудсан нь жүржийн шүүсний үнийг өсгөж, мөн какаоны фьючерс үнэ дээд цэгтээ хүрсэн нь шоколадтай ундаа, амттаны үнийг мөн хөөргөдөж байгаа аж.

    Гэхдээ будаа, үр тариа зэрэг өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүний үнэ тогтвортой хэвээр байгаа нь хүнсний бүтээгдэхүүний инфляцыг тогтоон барих хүчин зүйл болж байна.

    Cэтгэгдэл бичих