logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    С.Жаргалмаа
    Сэм Олтмэнийг ажилд авсны дараа “Microsoft”-ийн хувьцааны ханш түүхэн дээд түвшинд хүрч өсөв
    Нийтэлсэн огноо: 2023 оны 11 сарын 21 15:30
    246

    Зургийг: Justin Sullivan/Bloomberg

    Сатья Наделла: “Microsoft”, “OpenAI” болон Сэм Олтман, Грег Брокман нартай хамтын ажиллагаагаа үргэлжлүүлнэ

    “Microsoft” компани “OpenAI”-ийн үүсгэн байгуулагчид болох Сэм Олтмэн, Грег Брокмэн нарыг  дотоод дэвшилтэт хиймэл оюуны судалгааны багийг удирдуулахаар ажилд авлаа. Удирдлагын багын шилжих шинэчлэлтийн дараа “Microsoft”-ийн хувьцааны ханш түүхэн дээд түвшинд хүрч өсөөд байна.

    Сэм Олтмэн “OpenAI”-аас гарсны дараа баасан гарагт “Microsoft” компанийн хувьцааны ханш буурчээ. Харин даваа гарагт эргэн сэргэж, 2.1 хувиар өссөнөөр бүх цаг үеийн дээд түвшинд хүрсэн байна.

    404540447.png

    “OpenAI”-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөл “Twitch”-ийн Гүйцэтгэх захирал асан Эмметт Ширийг тус компанийн Гүйцэтгэх захирлаар томилсон юм.

    Харин “OpenAI”-ийн 500 орчим ажилтан ТУЗ-өө огцрохыг шаардаж, Сэм Олтмэнийг Гүйцэтгэх захирлаар эргүүлэн томилохгүй бол ажлаасаа гарч “Microsoft” компанид ажиллана гэж сүрдүүлснийг “Wired” мэдээллээ.

    “Microsoft” компанийн Гүйцэтгэх захирал Сатья Наделла

    “Баасан гарагийн өглөө бид дараагийн үеийн хиймэл оюуныг хэрэглэгчдэдээ хүргэх инновацын төлөвлөгөөндөө сэтгэл хангалуун, тууштай, итгэлтэй байсан. Үүнийгээ ч хийж чадна гэдэгтээ итгэлтэй, сэтгэл хангалуун байгаа. Бид “OpenAI” болон Сэм Олтмантай хамтарч ажилладаг түншүүд.  Даваа гарагийн үдээс хойш ч бидний байр суурь өөрчлөгдөөгүй, хэвээрээ байна. Учир нь бид энэхүү дараагийн үеийн хиймэл оюуны технологиор тэргүүлнэ гэдэгтээ итгэлтэй байгаа. 

    “Microsoft” компани Сэм Олтман, Грег Брокман нар хаана ажиллахаас үл хамааран тэдэнтэй болон “OpenAI”-тай хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх болно. Сэм Олтман бидэнтэй олон ч удаа хамтран ажиллахаар сонгож байсныг эргээд харахад үнэхээр сайхан байна. 

    “Microsoft”-ийн технологийн дэвшил нь Сэм Олтман шиг чадварлаг, шинийг санаачлагч хүмүүсийг хиймэл оюуны технологийн хувьд манай компани руу татдаг гэж бодож байна. Бидний сэтгэгдэл маш өндөр байна” 

    Cэтгэгдэл бичих