logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    Х.Солонго
    БНЭУ-д энэ онд 1 тэрбум ам.доллароос дээш дүнтэй гурван IPO хийгдэх хүлээлттэй байна
    Нийтэлсэн огноо: 2024 оны 09 сарын 17 14:06
    320

    Зургийг: Dhiraj Singh/Bloomberg

    Энэтхэгийн эдийн засаг эрчимтэй тэлж байгаагаас тус улсад IPO хийх компанийн тоо огцом өсжээ

    Энэтхэг улсад энэ онд багтаж 1 тэрбум гаруй ам.доллароос дээш дүнтэй гурван IPO хийгдэх хүлээлттэй байна. “Softbank”-ийн дэмжлэгтэй хоол хүргэлтийн “Swiggy” платформ, мөн “LG Electronics”, “Hyundia Motors”-ийн Энэтхэг улс дахь салбар компани хамгийн их анхаарлын төвд байна.

    Энэтхэгийн эдийн засаг эрчимтэй тэлж байгаагаас тус улсад IPO хийх компанийн тоо огцом өссөн. Он гарсаар Энэтхэгт хийсэн анхдагч зах зээлийн арилжааны захиалгаар хэдийн 8.6 тэрбум ам.доллар босгоод байна. Энэ нь сүүлийн хоёр жилийн үзүүлэлтийг давсан ба үүнийг дагаад дотоодын компаниудаас нь зах зээлдээ оруулсан хөрөнгө оруулалт дээд цэгтээ хүрчээ. Түүнчлэн гаднын хөрөнгө оруулагчид энэтхэг компаниудын хувьцааг худалдан авах нь нэмэгдэж буй.

    “Swiggy” компани энэ долоо хоногт IPO хийж, 1 тэрбум гаруй ам.доллар босгохоор төлөвлөж байгаа бол LG-ийн Энэтхэг дэх салбар компани 1.5 тэрбум ам.доллар босгохоор зорьж байна. Түүнчлэн “Hyundai” компани Энэтхэг дэх нэгжээ нээлттэй болгож, 3.5 тэрбум ам.доллар татан төвлөрүүлэхээ мэдэгдсэн. Энэ нь тус улсын биржид бүртгэгдэх хамгийн өндөр дүнтэй IPO болохоор байгаа юм.

    Cэтгэгдэл бичих