logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    “Топ-20” индекс 40,000 нэгжийн босгод дөхөж, сүүлийн 10 сарын дээд түвшинд хүрэв
    Нийтэлсэн огноо: 2023 оны 12 сарын 26 10:00
    189

    Зургийг: Taylor Weidman/Bloomberg

    2024 оны нэгдүгээр сарын нэгнээс хувьцаа, Хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн арилжааны шимтгэл буурна

    Дотоодын хөрөнгийн зах зээлд анхдагч зах зээлийн арилжааг шимтгэлгүй болгох өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлээд буй Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд тусгажээ. Энэ нь анх удаа болон нэмж үнэт цаас гаргах ажиллагааг хялбаршуулж, зардал өртгийг бууруулах ач холбогдолтойг онцолсон байна.

    unnamed (5).jpg

    Харин хөрөнгийн зах зээлд шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ нэвтрүүлэх, эрх зүйн орчныг бий болгох хүрээнд биржийн болон биржийн бус зах зээлийг ялгаатайгаар тодорхойлох, мөн мэргэжлийн, урт хугацаат хөрөнгө оруулагчдыг бий болгох зорилгоор хамтын болон хувийн хөрөнгө оруулалтын сангийн зохицуулалтыг ялгаж өгөх байдлаар үнэт цаасны зах зээлийн зохицуулалтын хүрээг өргөтгөхөөр тусгасан байна.

    РЕКОРД ӨСӨЛТӨӨР ОНЫГ ҮДНЭ

    Даваа гарагийн арилжаагаар Монголын Хөрөнгийн биржийн "Топ-20” индекс 2.73 хувиар өсөж,  39 мянга 922 нэгж болсноор сүүлийн 10 сарын дээд түвшинд хүрлээ. Гуравдугаар сарын нэгний арилжаагаар тус индекс 40 мянган нэгжийн босгыг давснаас хойш ерөнхийдөө уналт давамгайлж байсан юм. Түүнчлэн хөрөнгийн захын нийт үнэлгээ 11 их наяд төгрөг, арилжааны нийт дүн он гарсаар 6.3 их наяд төгрөг хүрсэн түүхэн амжилтуудаар 2023 оныг үдэхээр байна.

    unnamed (6).jpg

    ХАРИН 2024 ОНД

    Түүнчлэн 2024 оны нэгдүгээр сарын нэгний өдрөөс эхлэн Монголын Хөрөнгийн биржээр хийгдэх хувьцаа, Хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн арилжааны үнийн дүнгээс үл хамааран 0.3 хувиар шимтгэл тооцож эхлэхээр болоод байна. Энэ нь үнэт цаасны зах зээлд хөрөнгө оруулалт хийх зардлыг бууруулах, хөрөнгө оруулагчдыг дэмжихэд чухал ач холбогдолтойг Монголын Хөрөнгийн бирж мэдээллээ.

    АПУ АНХААРАЛ ТАТАВ

    Дотоодын хөрөнгийн захын үнэлгээний 12 хувийг дангаараа бүрдүүлж буй АПУ ХК 100 жилийн ойгоо тохиолдуулан 1.2 сая ширхэг халаасны хувьцааг дахин гаргаж хаалттай хүрээнд эзэмшүүлэх замаар нийт ажилтнуудаа урамшуулахаар болжээ. Түүнчлэн тус компанийн гол хувьцаа эзэмшигч “Шунхлай” групп нийт 7500 ажилтандаа АПУ компанийн өөрийн эзэмшлийн хувьцааг үнэ төлбөргүй олгохоор болсноо зарлаад байна.

    Нийт 3.4 тэрбум төгрөг зарцуулж буй урамшууллаар ажилтан бүрийн ажилласан жилийг нь 100 хувьцаатай үржүүлж, гурван сая гаруй ширхэг хувьцаа эзэмшүүлж байгаа аж.

    Cэтгэгдэл бичих