logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Улс төр
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    Европын Холбоо: Дональд Трампын тарифт хариу өгөхөд бэлэн
    Нийтэлсэн огноо: 2025 оны 04 сарын 02 09:00
    148

    Зургийг: Frederick Florin/Bloomberg

    Дональд Трамп шинэ тарифаа Вашингтоны цагаар 15.00 цагт танилцуулна

    АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп худалдааны түншүүдийнхээ эсрэг ямар шинэ тарифууд зарлахыг дэлхий даяар Засгийн газрууд болон хөрөнгө оруулагчид амьсгаа даран хүлээж байна.

    Энэ лхагва гарагт Вашингтоны цагаар 15.00 цагт танилцуулахаар байгаа тарифт Европын Холбооны зүгээс хариу арга хэмжээний хэд хэдэн хувилбар боловсруулж байгаагаа мэдэгдлээ. “Шаардлага гарвал хариу өгөх шийдэмгий төлөвлөгөө бидэнд байна. Түүнийгээ ч ашиглах болно” гэж Европын Комиссын Ерөнхийлөгч Урсула фон дер Ляйен онцолжээ.

    Хөрөнгө оруулагчид үүнийг угтан аюулгүй хөрөнгө оруулалт эрэлхийлснээр АНУ-ын хувьцааны фьючерс унаж, алтны үнэ дахин дээд түвшинд хүрч, АНУ-ын Засгийн газрын бондуудын ханш өсөж байна.

    Дональд Трамп улс орнуудын АНУ-д ногдуулдагтай ижил хувь хэмжээнд гаалийн татвараа өсгөж, мөн зохицуулалт, нэмүү өртгийн татвар зэрэг саадуудын эсрэг тарифаар хариу барихаар сүрдүүлж буй.

    Үүнээс гадна тарифтай холбоотой тодорхойгүй байдал дэлхийн эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлж магадгүй гэдгийг Олон Улсын Валютын Сангийн тэргүүн анхаарууллаа. Тус сангийн сүүлд хийсэн судалгаагаар хэрэглээний зардал болон хөрөнгө оруулагчдын итгэл буурч байгааг тодотгожээ.

    ОУВС нэгдүгээр сард дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллөө 3.3 хувь гэж танилцуулж байсан юм. Хэдийгээр одоохондоо тарифын нөлөө тодорхой мэдэгдэхгүй байгаа ч өсөлт өмнөх төсөөллөөс саарч болзошгүйг онцолж байна. 

    Cэтгэгдэл бичих