logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Технологи ба инновац
    Нийтлэлийг хуваалцах
    М.Цацрал
    “Uber”-ийн стартап “Lime” энэ онд 30,000 цахилгаан дугуй зах зээлд нэвтрүүлнэ
    Нийтэлсэн огноо: 2024 оны 04 сарын 08 13:30
    902

    Зургийг: Jose Sarmento Matos/Bloomberg

    2023 онд “Lime”-ийн нийт захиалгын орлого өмнөх оноос 32 хувиар өсөж, 616 сая ам.доллар хүрчээ

    “Uber”-ийн хөрөнгө оруулалттай цахилгаан унадаг дугуйны стартап “Lime” компани 2024 онд 30 мянган  шинэ дугуй зах зээлд нэвтрүүлэхээр төлөвлөж байна. Тус компанийн Гүйцэтгэх захирал Вэйн Тинг энэ онд гадаад зах зээлд үйл ажиллагаагаа өргөжүүлэх чиглэлд 55 сая гаруй ам.долларын хөрөнгө оруулалт хийхээ мэдэгджээ.

    Хойд Америк, Европ, Австрали дахь хэрэглээний улмаас хуучирсан дугуйнуудаа шинээр солихоос гадна Грек болон Мексикийн зах зээлд эргэн нэвтрэхээр бэлтгэж буйгаа тодотгосон байна.

    2023 онд тус компанийн нийт захиалгын орлого өмнөх оноос 32 хувиар өсөж, 616 сая ам.доллар хүрсэн аж. АНУ дахь өрсөлдөгчид нь дампуурлаа зарлаж байхад “Lime” зах зээлээ улам тэлэх стратеги баримталж байна.

    Cэтгэгдэл бичих