
Зургийг: Qilai Shen/Bloomberg
БНХАУ-ын хийжүүлсэн ундаа үйлдвэрлэгч "Dayao" компани наанадаж энэ оны хоёрдугаар хагаст Хонконгийн Хөрөнгийн биржид хувьцаагаа анхдагч зах зээлд санал болгохоор бэлтгэж байгааг ойрын эх сурвалж мэдээллээ. Өвөр Монголын Өөртөө Засах Оронд төвтэй тус компанийн татан төвлөрүүлэхийг зорьж буй хөрөнгийн хэмжээ 500 гаруй сая ам.доллар байхыг онцолсон байна.
“Dayao” 1980-аад онд байгуулагдсанаасаа хойш хийжүүлсэн ундаа, жимсний шүүс, уургийн ундаа үйлдвэрлэж, өдгөө БНХАУ-ын долоон цэгт үйлдвэрлэлийн баазтай болсны сацуу ойролцоох улсуудад бүтээгдэхүүнээ экспортолж байна.
БНХАУ-д бүртгэлтэй компаниуд давхар бүртгүүлэх нь идэвхэжсэнээр Хонконгийн IPO зах зээл энэ онд улам тэлнэ гэсэн хүлээлт бий болоод байгаа юм.
2024 онд Хонконгийн Хөрөнгийн биржид анхдагч зах зээлийн арилжааны дүн 11 тэрбум гаруй ам.доллар хүрсэн нь өмнөх оноосоо бараг хоёр дахин өссөн дүн болжээ.