logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    У.Түвшинбаяр
    Монгол Улс бизнесийн эрх чөлөөний үзүүлэлтээр 176 улсаас 73 дугаарт бичигдлээ
    Нийтэлсэн огноо: 2023 оны 12 сарын 14 16:55
    695
    Иргэний эрх зүйн харилцаанд аж ахуй эрхлэгчид хоорондын арилжааны харилцаа чухал үүрэг гүйцэтгэж байгааг "Бизнесийн орчин ба арилжааны хуулийн хэрэгцээ" хэлэлцүүлгийн үеэр онцлов

    "2002 онд батлагдсан иргэний хуулиар санхүүгийн түрээс, франчайзинг, банкны баталгаа, аялал жуулчлал, худалдааны зуучлал зэрэг гэрээний төрлүүдийг хуульчилсан бөгөөд түүнээс хойш 20 гаруй жил өнгөрсөн ч арилжааны эрх зүйн үндсэн зарчмууд нь Иргэний хуулиар төдийлөн сайн хэрэгжихгүй байна" гэж МҮХАҮТ мэдээллээ.          

    Түүнчлэн 2023 оны дэлхийн улс орнуудын эдийн засгийн эрх чөлөөний индекс тайланд Монгол Улс Бизнесийн эрх чөлөөний үзүүлэлтээрээ 176 орноос 73 дугаарт бичигдэж байна. Мөн Дэлхийн банкны "Бизнес эрхлэхүй" тайланд Аливаа арилжааны маргааныг шийдвэрлэхэд ямар цаг хугацаа зардал зарцуулах эсэхийг хэмждэг гэрээний хэрэгжилтийн үзүүлэлтээр Монгол Улс 190 улсаас 75 дугаарт бичигдэж байгааг тодотгов.

    Түүнчлэн арилжааны эрх зүйн үндсэн зарчим нь гэрээний эрх чөлөө, хэлцэл хийхэд хялбар зардал багатай, түргэн шуурхай байх зэрэг байдаг. Иймээс иргэний эрх зүйн харилцаанд аж ахуй эрхлэгчид хоорондын арилжааны харилцаа чухал үүрэг гүйцэтгэж байгааг "Бизнесийн орчин ба арилжааны хуулийн хэрэгцээ" хэлэлцүүлгийн үеэр онцолж байлаа.

    МУИС-ийн Хууль зүйн сургуулийн захирал Б.Амарсанаа

    “Скайтел” ХХК-ийн Хууль, эрх зүйн албаны захирал Ө.Жамбалсүрэн

    МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Д.Энхтүвшин

    Cэтгэгдэл бичих