logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Тансаг зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    "Алтан виз"-ээрээ Португалыг гүйцэх улс гарч ирээгүй л байна
    Нийтэлсэн огноо: 2024 оны 03 сарын 04 16:30
    369

    Зургийг: Jose Sarmento Matos/Bloomberg

    “Henley & Partners”-ийн судалгаагаар 2024 онд дэлхий даяар 128 мянга гаруй өндөр орлоготой иргэн шинэ улсад шилжин суурьшихаар байна

    Улс улсын "Алтан виз" хөтөлбөрийг нарийвчлан судалж, эрэмбэлсэн шинэ индекс гарлаа. Эрэмбэд Португал улс хамгийн таатай нөхцөл бүхий "Алтан виз"-тэй орноор дахин шалгарсан байна. Тус улс зардал багатай атлаа өндөр чанартай амьдрах орчноор хангахын сацуу Европын бусад орнууд руу хялбар нэвтэрч, Европын Холбооны иргэншлийг авах үүд хаалга болдгийг “Henley & Partners”-ийн гаргасан индексэд онцолжээ. Иргэншил авахад шаардагдах хугацаа, татвар, зардал, нэр хүнд зэрэг үзүүлэлтийг гол шалгуур болгосон тус индексийн хоёрдугаарт Австри, Грек улс тэнцсэн байна.

    2008 оны санхүүгийн хямралын эхэн үед Португал зэрэг Европын 10 гаруй улс төсвийн алдагдлаа бууруулахын тулд "Хөрөнгө оруулалтын хариуд паспорт” буюу "Алтан виз"-ийн төсөл хэрэгжүүлсэн юм. Тиймдээ ч Европын улсууд дээрх индексэд хамгийн өндөр оноо авсан бол Арабын Нэгдсэн Эмират улс болон Сингапур “Топ 10”-т багтаж чаджээ.

    portugal.png

    Дашрамд дурдахад, “Henley & Partners”-ийн судалгаагаар 2024 онд дэлхий даяар 128 мянга гаруй өндөр орлоготой иргэн шинэ улсад шилжин суурьшихаар байгаа нь дээд үзүүлэлт болохоор байна.

    Европын Холбоо энэхүү "Алтан виз" хөтөлбөрийг ардчиллын үнэт зүйлд харшилсан шинжтэй, мөнгө угаах үйл ажиллагааг өөхшүүлэх магадлалтай хэмээн үзэж, Засгийн газруудад үүнийгээ зогсоохыг урт хугацааны турш шаардсаар иржээ.

    “Европын үнэт зүйл бол худалдаж авч болохоор зүйл биш” хэмээн Европын Холбооны Хууль зүй, хэрэглэгчдийн эрхийг хамгаалах асуудал эрхэлсэн төлөөлөгч Дидье Рейндерс өнгөрсөн онд шүүмжилж байсан юм. Хэдий тийм боловч дээрх хөтөлбөр Европын үл хөдлөх хөрөнгийн зах зээлд 2016-2019 оны хооронд 3.8 тэрбум ам.доллар татан төвлөрүүлсэн гэж Европын Парламент мэдээлж байв. 

    Cэтгэгдэл бичих