logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Уул уурхай
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    БНХАУ Шинжаан Уйгурт нүүрснээс шингэн түлш гарган авах нүсэр үйлдвэр барина
    Нийтэлсэн огноо: 2024 оны 10 сарын 10 15:40
    699

    Зургийг: Qilai Shen/Bloomberg

    24 тэрбум ам.доллароор баригдах шинэ үйлдвэр нь жилд дөрвөн сая тонн шингэн түлш боловсруулах төлөвтэй

    БНХАУ-ын нүүрс олборлолтын томоохон компанийн нэг нефть-химийн үйлдвэрлэгчдийг түлшээр хангах нүсэр төслийн бүтээн байгуулалтыг эхлүүлэхээ зарлалаа. “China Energy Investment” компани Шинжаан Уйгурын Өөртөө Засах Орны Хами хотод 170 тэрбум юань буюу 24 тэрбум ам.долларын хөрөнгөөр нүүрснээс шингэрүүлсэн тос гарган авах үйлдвэр барихаар болсон байна.

    Тус үйлдвэрийн эрчим хүчийг сэргээгдэх эх үүсвэрээс хангах бөгөөд төслийн эхний багц 2027 онд ашиглалтад орохоор байгааг онцоллоо. Хүчин чадлын хувьд хамгийн дэвшилтэт шингэрүүлэх технологийг ашиглаж, жилд дөрвөн сая тонн шингэн түлш боловсруулах боломжтой байх юм байна.

    БНХАУ сүүлийн жилүүдэд нүүрс олборлолтын гол бүсүүд болох Шинжаан, Шаньси Муж, Өвөр Монголын Өөртөө Засах Оронд нүүрснээс шингэн түлш гарган авах үйлдвэрийн хэд хэдэн төслүүдийг батлаад байгаа аж.

    Шинэ үйлдвэр баригдахаар болсон Хами хот нь Монгол Улстай хиллэдэг Хами аймгийн төв бөгөөд Говь-Алтай аймгаас 200 гаруй км-ийн зайд оршдог. Тус хотын захиргаа 2025 он хүртэл энэ төрлийн төслүүдэд 300 тэрбум юанийн хөрөнгө оруулалтын зөвшөөрөл олгож, 2030 он гэхэд 152 сая тонн нүүрс хэрэглэх тооцоотой байгаагаа онцолж байна.

    Cэтгэгдэл бичих