logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    С.Жаргалмаа
    Ураны үнэ өссөнөөр хаагдаад байсан уурхайнууд үйл ажиллагаагаа сэргээж эхлэв
    Нийтэлсэн огноо: 2024 оны 03 сарын 04 14:00
    362

    Зургийг: Kim Raff/Bloomberg

    Уран олборлогчид эрэлтээ хангах сорилттой тулгарснаар ураны үнэ өсөж эхлээд байна

    Ураны эрэлт нэмэгдсэнээр АНУ болон холбоотон орнуудад хаагдсан ураны уурхайнуудын үйл ажиллагааг сэргээж эхэллээ. Тухайлбал: Вайоминг, Техас, Аризона, Юта зэрэг мужид АНУ-ын таван компани 2011 онд Японд болсон Фүкүшимагийн цөмийн дэлбэрэлтийн дараа хаагдсан уурхайгаа сэргээж байна.

    Фүкүшимагийн ослын дараа ураны үнэ унаж, Герман, Япон зэрэг улс цөмийн реакторуудыг үе шаттайгаар зогсоох төлөвлөгөө санаачилсан юм.

    Харин одоо Засгийн газрууд нүүрстөрөгчийн хийн ялгарлыг бууруулах зорилтоо биелүүлэхийн тулд цөмийн эрчим хүч ашиглаж, ураны эрэлт нэмэгдсэнээр үнэ нь өсөж эхэлсэн байна. Олон Улсын Атомын Эрчим Хүчний Агентлаг 2040 он гэхэд дэлхийд жил бүр 100 гаруй мянган метр тонн уран хэрэгтэй гэсэн тооцоо гаргаад байгаа юм. Одоогоор Канадын “Cameco” болон Казахстан улсын “Kazatomprom” компани дэлхийн нийт ураны нийлүүлэлтийн тал хувийг бүрдүүлж байна.

    Канадын Торонто хотноо болж буй “PDAC 2024” чуулганы үеэр уран анхаарлын төвд байх төлөвтэй байгаа аж. “Denison Mines” зэрэг уран олборлогч 10 гаруй компани чуулганд оролцож байна.

    Cэтгэгдэл бичих