logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Тансаг зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    Х.Солонго
    Илон Маск Техас мужид их сургууль байгуулахаар төлөвлөж байна
    Нийтэлсэн огноо: 2023 оны 12 сарын 14 16:00
    271

    Зургийг: Chris J. Ratcliffe/Bloomberg

    Илон Маск эхлээд STEM суурьтай бага, дунд сургууль байгуулна

    Цар тахлын үед АНУ-ын Техас муж руу бизнесээ нүүлгэсэн тэрбумтан Илон Маск мужийн нийслэл Остин хотод их сургууль байгуулахаар төлөвлөж буйг түүний хандивын сан болох “The Foundation”-ийн татварын тайланд дурджээ. Тэрхүү боловсролын байгууллага нь Илон Маскаас бэлэглэл хэлбэрээр 100 гаруй сая ам.долларын гарааны хөрөнгө оруулалт авсан бөгөөд Шинжлэх ухаан, Инженерчлэл, Математик, Технологийн (STEM) хөтөлбөрт суурилсан бага, дунд сургууль хэлбэрээр байгуулагдах аж. 

    Харин сургуулийн үйл ажиллагаа эхэлмэгц “Боловсролыг хамгийн дээд түвшинд олгох их сургууль болон өргөжихөд чиглэнэ” хэмээн тайланд нь дурджээ.

    Түүнчлэн тус их сургууль “туршлагатай баг” бүрдүүлж, уламжлалт хичээлийн хөтөлбөрийг “Симуляц, кэйс шинжлэл, зураглал, дизайны төсөл, лаборатори зэрэг практик дадлагатай хослуулна” хэмээн онцолсон байна. Бас магадлан итгэмжлэл авах төлөвлөгөө ч тусгагджээ. 

    Одоогоор Илон Маскийн төлөөлөгчид албан ёсны мэдээлэл өгөөгүй байгаа юм. Хэдий тийм боловч өдгөө 52 настай Илон Маскийн хувьд сургууль байгуулах, их сургууль нээх тухай ярьсан нь анхны тохиолдол бус. “Tesla” компанийг хамтран үүсгэн байгуулсан тэрбээр 10 гаруй жилийн өмнө “SpaceX”-ийн Калфорни дахь кампуст өөрийн таван хүүхэд болон ажилтнуудынхаа хүүхдүүдэд зориулан “Ad Astra” сургууль байгуулж байсан юм. Тэрбээр 2020 онд Техас руу нүүхэд сургууль нь ч мөн дагаад нүүжээ. 

    Тэрбумтан Илон Маск 2022 онд “Musk Foundation” сандаа 2.2 тэрбум ам.доллартой тэнцэх хэмжээний “Tesla” компанийн хувьцааг  хандивлаж байсан аж. Харин саяхны татварын мэдүүлгээс нь үзвэл тэрбээр өөрийн шинэ сандаа 100 сая ам.долларын зэрэгцээ гамшгийн хариу арга хэмжээнд зориулагдсан, ашгийн бус “World Central Kitchen”, боловсролын “Khan Academy” зэрэг байгууллагуудад хандив өгчээ. 

    “Bloomberg-ийн тэрбумтнуудын индексэд  үндсэн хөрөнгө нь 220.8 тэрбум ам.доллароор хэмжигддэг, дэлхийн хамгийн чинээлэг хүн тэрбээр Остин хотын захад өөрийн хотхоныг хүртэл байгуулах төлөвлөгөөтэй байгаа аж. Үүнд амралт чөлөөт цагийн байгууламжууд, сургууль, “Tesla”, “SpaceX”, “Boring” компаниудынх нь ажилтнуудад зориулагдсан орон сууц төлөвлөсөн гэдгийг “Wall Street Journal” өнгөрсөн гуравдугаар сард мэдээлж байсан юм. Хэрэв хотхон барих зөвшөөрөл авбал Илон Маскийн сүүлийн жилүүдэд худалдаж авсан хэдэн мянган га газарт хотхоны шав тавигдах юм байна.

    Cэтгэгдэл бичих