logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Ж.Зоригт
    Монголбанк: Иргэдийн бодит орлогыг хамгаалахын тулд инфляцыг зорилтот түвшинд хүртэл хатуу бодлогоо үргэлжлүүлэх шаардлагатай
    Нийтэлсэн огноо: 2023 оны 11 сарын 21 08:45
    193

    Зургийг: mongolbank.mn

    Эдийн засгийн өсөлт өрх, гэрүүдэд хэрхэн нөлөөлж буй талаар эдийн засагчид, судлаачид хэлэлцлээ

    Эдийн засгийн хүртээмжтэй өсөлтийг илэрхийлэх хамгийн гол үзүүлэлт болох цалингийн орлогын дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь хэмжээ Монгол Улсын хувьд 28 хувьтай байгаа нь хөгжиж буй болон хөгжингүй орнуудын дундаж 40 хувиас харьцангуй бага байна. Иймд бодит орлогыг хамгаалахын тулд инфляцыг зорилтот түвшинд хүрэх хүртэл хатуу бодлогоо үргэлжлүүлэх шаардлагатайг Монголбанкны Ерөнхий эдийн засагч Д.Ган-Очир Эдийн засагчдын уулзалтын үеэр хэлж байлаа. 

    Инфляц хэдий саарч буй ч ирэх онд сонгуультай холбоотой төсвийн зарцуулалт нэмэгдэж, инфляц өсөх эрсдэл байгааг өмнө нь эдийн засагчид анхааруулж байв. Харин Монголбанкын хувьд бодлогын хүүгээ 13 хувьд хадгалж, бууруулалгүй хадгалсаар байгаа юм.

    Үүнтэй холбоотой харвал эдийн засгийн хүртээмжтэй өсөлтийг илэрхийлэх хамгийн гол үзүүлэлт болох цалингийн орлогын дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь хэмжээ Монгол Улсын хувьд 28 хувьтай байгаа нь хөгжиж буй болон хөгжингүй орнуудын дундаж 40 хувиас харьцангуй бага байна.

    Мөн макро зохистой бодлогын хүрээнд хэрэглээний зээлээс илүүтэй бизнесийн зээл олголтыг нэмэгдүүлэх зохицуулалт хийх шаардлагатай гэдгийг онцолж байлаа.

    2023 оны байдлаар Монгол Улсад 980 мянган өрх байгаа бөгөөд сүүлийн нэг жилийн хугацаанд 2.1 сая төгрөгөөс дээш орлоготой өрхүүдийн эзлэх хувь 2020 оны байдлаар 27.5 хувь байсан бол 2023 оны III улирлын байдлаар 40.8 хувь болж өсжээ. Энэ оны II улирлын байдлаар өрхийн дундаж орлого нь зарлагаасаа 200 мянган төгрөгөөр бага байв. Харин III улиралд орлого ба зарлагын зөрүү 80 мянган төгрөг болж буурсныг Монголбанкны Ерөнхий эдийн засагч Д.Ган-Очир онцоллоо. 

    Эдийн засагч Б.Энх-Амгалан

    Эдийн засагч Ч.Хашчулуун

    Эдийн засагч С.Дэмбэрэл

    Cэтгэгдэл бичих