logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Уул уурхай
    Нийтлэлийг хуваалцах
    М.Цацрал
    БНХАУ ирэх сараас кобальтын нөөцөө 15 мянган тонноор нэмэгдүүлэхээр төлөвлөж байна
    Нийтэлсэн огноо: 2024 оны 05 сарын 24 12:00
    430

    Зургийг: Lucien Kahozi/Bloomberg

    Барууны орнуудад кобальт нь "чухал" металлын нэгд тооцогддог

    Цэнэг хураагуурын гол түүхий эдийн үнэ 2019 оноос хойших доод түвшинд дөхөөд буй энэ үед БНХАУ нөөцдөө 15 мянган тонн сайжруулсан кобальт авахаар бэлтгэж байгааг ойрын эх сурвалж мэдээллээ.

    Худалдан авалт ирэх сард эхлэхээр байгаа бөгөөд нэг тонн кобальт 200-220 мянган юань байх төлөвтэй байгаа аж.

    Цэнэг хураагуурын гол түүхий эд болох кобальтын үнэ өнгөрсөн онд өндөр дүнгээр буурсан байна. БНХАУ-ын нийлүүлэлтийн сүлжээний ноёрхлыг сулруулж, урт хугацааны хомсдолоос зайлсхийхийг зорьж буй барууны орнуудад кобальт нь "чухал" металлын нэг юм.

    Тавдугаар сарын эхээр АНУ-ын өндөр албан тушаалтан БНХАУ-ын “CMOC Group”-ийг зах зээлд кобальтын илүүдэл үүсгэж, үнийг бууруулах “түрэмгий” тактик ашигласан гэж буруутгаад байв. 

    Cэтгэгдэл бичих