Зургийг: МҮХАҮТ
Зөвшөөрлийн тухай хуулийг хэрэгжүүлээд нэг жил гаруй хугацаа өнгөрөөд буй ч энэхүү хуульд 10 удаа нэмэлт өөрчлөлт орсон нь тогтворгүй байгааг харуулж байна гэж МҮХАҮТ мэдээллээ. Түүнчлэн тусгай зөвшөөрлийг ажлын 10 хоногийн дотор энгийн зөвшөөрлийг ажлын таван өдөрт гэж заасан нь салбарын хуулиудтайгаа зөрчилдсөн учраас зөвшөөрөл олгох үйл явц удаашралтай хэвээр байгааг онцлов.
Судалгаанаас харахад тусгай зөвшөөрөл авахад 365 хүртэлх хоног зарцуулагддаг байсан. Шинэ хуулиар ажлын 10 хоногт материалуудаа бүрдүүлж өгөөд, 22 хоногийн дотор тусгай зөвшөөрөл авах боломж нь бүрдсэн гэж ЭЗХЯ мэдээлсэн юм.
Одоогоор Зөвшөөрлийн тухай хуульд нийт 252 тусгай зөвшөөрөл тусгагдсаны 93 нь бүрэн цахимжсан байна. Харин 141 байгууллагын цахим системээр, 18 зөвшөөрлийг цахим бус хэлбэрээр олгож байгаа аж.
Түүнчлэн зөвшөөрлийн мэдээллийн нэгдсэн сантай байна гэсэн хэдий ч зөвшөөрөл олгож байгаа этгээдүүдийн тус тусын мэдээллийн сан нь хэвээрээ байна. Иймээс хэн зөвшөөрөл олгоод буй болон хэн зөвшөөрөл хүсэх өргөдлийг аль салбарт гаргаж байна вэ гэх мэтийн мэдээлэл бүрэн ил тод нээлттэй болж байршиж чадаагүй байна энэ нь бизнес эрхлэгч нар тодорхой шийдвэр гаргахад хүндрэл учруулж буйг тодотголоо.
МҮХАҮТ-ын дэргэдэх Хууль зүйн бодлогын зөвлөлийн дарга Ө.Жамбалсүрэн
Эдийн засаг, хөгжлийн дэд сайд Г.Түвдэндорж