logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Уул уурхай
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    SouthGobi Resources: ТЕГ-аас торгуулийн дүнгээ нэмэгдүүлсэн шийдвэрийг давж заалдана
    Нийтэлсэн огноо: 2024 оны 05 сарын 24 14:00
    705

    Зургийг: С.Батсайхан

    Татварын ерөнхий газар “SouthGobi Sands”-д ногдуулаад байсан татварын торгуулийг ойролцоогоор 80 сая ам.доллар болгон нэмэгдүүлжээ

    Хонконгийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “SouthGobi Resources” компани Монгол дахь татварын үйл ажиллагаатай холбоотой албан мэдэгдэл гаргасан байна. Тодруулбал: Монгол дахь 100 хувийн эзэмшилтэй охин компани “SouthGobi Sands”-д Татварын ерөнхий газраас ногдуулсан торгуулийг давж заалдахаа мэдэгджээ.

    Тавдугаар сарын 15-нд Монголын Татварын ерөнхий газраас “SouthGobi Sands”-ийн татварын аудитын үр дүнд үнэлгээ хийж, улмаар тус компанид ногдуулаад байсан татварын торгуулийг ойролцоогоор 80 сая ам.доллар болгон нэмэгдүүлсэн байна.

    Иймд Монгол Улсын холбогдох хуульд заасны дагуу дахин үнэлгээний үр дүнг 30 хоногийн дотор давж заалдах эрхээ эдэлж, Татварын маргаан таслах зөвлөлд хандахаар төлөвлөж байгаагаа “SouthGobi Resources” онцоллоо. Хэдий тийм боловч давж заалдах гомдол шийдэгдэх хүртэл торгуулийн шинэчилсэн дүн нь санхүүгийн тайланд нь нөлөөлөхгүйг тус компани хувьцаа эзэмшигчдэдээ хандан мэдээлсэн байна. 

    Cэтгэгдэл бичих