logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    М.Эрхэс
    Хөрөнгийн Топ менежерүүд 2024 онд иен болон БНЭУ, Индонезийн хувьцаануудыг авахыг зөвлөв
    Нийтэлсэн огноо: 2023 оны 12 сарын 14 13:20
    350
    Хөрөнгө оруулагчид 2023 онд иен чангарах таамаг дэвшүүлж байсан бол энэ он гарсаар иений ханш 10 хувиар буураад байна

    Хөрөнгийн удирдлагын менежерүүд 2024 оны Азийн хөрөнгө оруулалтын зөвлөмжөө танилцууллаа. 2024 онд зах зээлд оролцохдоо иен худалдан авч, Японы бондуудад "short" буюу зарах арилжаа хийхийг зөвлөлөө. Мөн Энэтхэг, Индонезийн хувьцаануудад хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэхийг санал болгосон байна.

    Иений хувьд хөрөнгө оруулагчид 2023 онд иен чангарах таамаг дэвшүүлж байсан бол энэ он гарсаар 10 хувиар буураад байгаа юм. Хэдий тийм боловч 2024 онд Японы Төв банк бодлогын хүүгээ чангатгах магадлал өндөр буйтай холбоотойгоор нөхцөл байдал арай өөр байна гэж “Allianz”, “Pacific Investment Management” зэрэг хөрөнгийн менежерүүд таамаглаж байна. Үүний зэрэгцээ иений ханш чангарах тохиолдолд бондуудын ханш буурна гэж менежерүүд үзэж байгаа аж.

    БНЭУ-ын хувьцаануудын хувьд энэ онд “Nifty 50”, “Sensex” зэрэг индексүүд хэд хэдэн дээд үзүүлэлтийг давж өсөөд байгаа юм. Хөрөнгө оруулагчдын хувьд Энэтхэгийн компаниуд ашгийн өсөлтөө хадгалж чадна гэж үзэж байна. Мөн ирэх онд тус улсын Ерөнхий сайд Нарендра Моди дахин сонгогдох магадлал өндөртэй байгаа нь хувьцаанууд өсөхөд түлхэц болно гэж таамаглажээ.

    Cэтгэгдэл бичих