logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    З.Энхболор
    Ажиллагчдын сарын дундаж цалин III улиралд өмнөх улирлаас 6.3 хувиар өсөв
    Нийтэлсэн огноо: 2023 оны 12 сарын 14 11:00
    172

    Зургийг: Brent Lewin/Bloomberg

    2023 онд Төрийн албан хаагчдын цалинг хоёр үе шаттайгаар нэмэгдүүлээд байна

    Ажиллагчдын сарын медиан цалин 1.55 сая төгрөг байгаа нь өмнөх улиралтай харьцуулахад 8.4 хувиар буюу 121.2 мянган төгрөгөөр нэмэгдсэн үзүүлэлт болохыг Үндэсний статистикийн хороо мэдээллээ. Үүнийг өмнөх улиралтай харьцуулахад 8.4 хувиар буюу 121.2 мянган төгрөгөөр нэмэгдсэн үзүүлэлт болж байна.

    14-3.JPG

    Харин нэг ажилтанд ногдох сарын дундаж цалин III улирлын байдлаар хоёр сая төгрөг давж, өмнөх оны мөн үеэс 436.1 мянган төгрөгөөр, өмнөх улирлаас 6.3 хувиар нэмэгджээ. Дундаж цалин хүйсийн хувьд харилцан адилгүй буюу эрэгтэйчүүдийнх 2.3 сая төгрөг, эмэгтэйчүүдийнх 1.7 сая төгрөг байна.

    Эдийн засгийн үйл ажиллагааны салбарын ангиллаар авч үзэхэд олон улсын байгууллага, суурин төлөөлөгчийн үйл ажиллагааны салбарт ажиллагчдын цалин хамгийн их буюу 5.1 сая төгрөг, зочид буудал , байр, сууц болон нийтийн хоолны үйлчилгээний салбарт ажиллагчдын цалин хамгийн бага буюу 1.3 сая төгрөг байна.

    14-2.JPG

    2023 онд Төрийн албан хаагчдын цалинг хоёр үе шаттайгаар нэмэгдүүлсэн юм. Улсын төсвийн тодотголоор 1.8 их наяд төгрөгийн урсгал зардлыг төлөвлөснөөс 50 орчим хувь нь Төрийн албан хаагчдын цалингийн нэмэгдэлд зарцуулагдсан болохыг Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын  яам мэдээлж байв.

    Cэтгэгдэл бичих