logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Авто тренд
    Нийтлэлийг хуваалцах
    Г.Минжмаа
    “BYD”-ийн 2023 оны ашиг $4.16 тэрбум болж, шинжээчдийн таамагт хүрсэнгүй
    Нийтэлсэн огноо: 2024 оны 03 сарын 27 15:00
    466

    Зургийг: Bloomberg

    БНХАУ-ын “BYD” компани “Tesla”-ийг ардаа орхиж, цахилгаан автомашины борлуулалтаараа дэлхийд тэргүүлэгч болоод байна

    Цахилгаан автомашин үйлдвэрлэгч БНХАУ-ын “BYD” компанийн 2023 оны ашиг 4.16 тэрбум ам.доллар буюу 30.04 тэрбум юань болж, шинжээчдийн таамагт хүрсэнгүй. Шинжээчид тус компанийн ашиг 30.94 тэрбум юань болно гэж таамаглаж байжээ. Өнгөрсөн онд “BYD” цахилгаан автомашиныхаа борлуулалтаар “Tesla”-ийг гүйцэж, дэлхийд тэргүүлэгч болоод байгаа юм.  

    Тус компани 2023 онд цахилгаан болон хосолмол хөдөлгүүртэй нийт 3.02 сая автомашин худалдсанаас 942 мянгыг нь оны сүүлийн улиралд борлуулжээ.

    “BYD” маркетингийн кампанит ажлынхаа хүрээнд “цахилгаан газрын тосноос хямд” хэмээн зарлаж, худалдаанд гаргаад буй бүрэн цахилгаан болон хосолмол хөдөлгүүртэй бараг бүх загварынхаа үнийг бууруулж буй аж. БНХАУ-ын автомашины “16888.com” порталын мэдээлснээр тус компани 100 гаруй загварынхаа үнийг хямдруулсан бөгөөд 70 гаруй загвараа хямд үнээр дахин худалдаанд гаргаад байгаа аж. Харин үүнд сүүлд танилцуулсан “Yangwang” брэндийн загварууд, тэр дундаа 233 мянган ам.долларын үнэтэй супер автомашин нь хамаарахгүй юм байна. 

    “BYD”-ийн хамгийн боломжийн үнэтэй цахилгаан загвар болох “Seagull”-ийн үнэ улам доошилсныг онцолж болохоор байгаа юм. Тэрхүү загварыг таван хувиар хямдруулснаар үнэ нь 10 мянган ам.доллароос доош ороод байгаа бол борлуулалтаар тэргүүлдэг “Qin Plus” седаны үнэ 20 хувиар буурч, эхлэх үнэ нь 79 мянга 800 юань болжээ.

    Цахилгаан болон хосолмол хөдөлгүүртэй автомашины борлуулалт энэ онд 25 хувиар өснө гэж БНХАУ-ын Суудлын автомашины холбоо тооцоолж байна.

    Cэтгэгдэл бичих