
Зургийг: Bloomberg/Getty Images
Тавдугаар сарын 24, 25-ны өдрүүдэд “Их-7” бүлгийн орнуудын Сангийн сайд нар болон Төв банкны удирдлагууд Италид уулзах гэж байна.

Талууд АНУ-ын эдийн засаг эрчимтэй өсөж буй ч Европын орнуудын эдийн засгийн өсөлт геополитикийн асуудлаас үүдэн саарч буй харьцангуй нөхцөл байдал мөн улс орнуудын мөнгөний бодлого хоорондоо уялдахгүй байгаа талаар хэлэлцэнэ. Учир нь улс орон бүрд ялгаатайгаар инфляцын өсөлт саарч, санхүүгийн зах зээлд харилцан адилгүй хөдөлгөөн гарч байгаа гэж үзэж байна.
Энэ сарын эхээр АНУ-д бизнесийн үйл ажиллагаа сүүлийн хоёр жилд анх удаа хамгийн хурдацтай эрчимжсэнийг тус улсын худалдан авалтын менежерийн индексээс харж болохоор байгаа юм.

Европын орнуудын төлөөлөгчид Евро бүсийн эдийн засаг, инфляцын нөхцөл байдал сайжирч байна гэсэн байр суурь илэрхийлэхээр байгааг ойрын эх сурвалж мэдээллээ.
Мөн Япон улсын эдийн засаг энэ он гарсаар шинжээчдийн таамгаас доогуур үзүүлэлттэй байгаа ч энэ нь тус улсын эдийн засгийн ерөнхий төсөөллийг бууруулаагүй гэж тус улсын Төв банк мэдээлсэн байна.