logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    Х.Солонго
    Дэлхийн хэмжээнд нэгдэн, нийлэх хэлцлийн дүн I улиралд 21 хувиар өсөж, $660 тэрбум давав
    Нийтэлсэн огноо: 2024 оны 03 сарын 27 15:30
    232

    Зургийг: Bloomberg

    2024 он гарсаар 10 тэрбум ам.доллар ба түүнээс дээш мөнгөн дүнтэй нэгдэн, нийлэх 10 хэлцэл хийгдээд байна

    Дэлхийн хэмжээнд мега хэлцлүүдийн тоо эрчимтэй нэмэгдсэнээр сүүлийн хоёр жилд зогсонги байдалд ороод байсан нэгдэн, нийлэх хэлцлийн тоо эргэн сэргэлээ.

    Оны эхний улирал дуусах гэж буй энэ үед нэгдэн, нийлэх хэлцэл өмнөх оны мөн үеэс 21 хувиар өсөж, хэлцлүүдийн нийт мөнгөн дүн 600 тэрбум гаруй ам.доллар хүрээд байна. Сүүлийн жишээ л гэхэд “Capital One Financial” компани өрсөлдөгч “Discover Financial Services”-ийг 35 тэрбум ам.доллароор худалдан авах санал тавиад байгаа аж. Түүнчлэн “Capital One-Discover” болон “Synopsys-Ansys” компанийн хэлцэл, “Diamondback Energy” компани “Endeavor Energy Resources”-ийг 26 тэрбум ам.доллароор худалдан авах тохиролцоо,“Hewlett Packard Enterprise” компани “Juniper Networks”-ийг 14 тэрбум ам.доллароор худалдан авах хэлцэл, мөн “BlackRock” компани “Global Infrastructure Partners”-ийг 12.5 тэрбум ам.доллароор худалдан авах хэлцэл хийснийг дурдаж болохоор байна.

    Олон улсын хэмжээнд хөрөнгийн захын үйл ажиллагаа эрчимжиж, томоохон Төв банкнууд бодлогын хүүгээ бууруулж байгаа болон худалдан авагчдын итгэлийг нэмэгдүүлж буй нь үүнд нөлөөлж байгаа аж.

    2024 он гарсаар 10 тэрбум ам.доллар ба түүнээс дээш мөнгөн дүнтэй нэгдэн, нийлэх  10 хэлцэл хийгдээд байна. Энэ нь 2023 оныхоос хоёр дахин өссөн дүн болж байгаа юм.

    Cэтгэгдэл бичих