logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Технологи ба инновац
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    Женсен Хуан: Дата нь өдгөө улс орнуудад байгалийн баялгаас өөрцгүй болсон
    Нийтэлсэн огноо: 2024 оны 05 сарын 24 09:01
    418

    Зургийг: Bloomberg

    "Улс орон бүр үндэсний аюулгүй байдалд нөлөө бүхий дата мэдээллээр бусад орноос хараат байж болохгүй" гэж "Nvidia"-ийн Гүйцэтгэх захирал онцоллоо

    Улс орнууд дата нөөцдөө байгалийн баялгаас өөрцгүй хандах хэрэгтэй болохыг “Nvidia”-ийн Гүйцэтгэх захирал Женсен Хуан Лас-Вегас хотноо болсон “Dell World Conference” арга хэмжээний үеэр өгсөн ярилцлагадаа онцолжээ.

    “Nvidia” компанийн Гүйцэтгэх захирал Женсен Хуан

    “Улс орон бүр үндэсний аюулгүй байдалд нөлөө бүхий дата мэдээллээс бусад орноос хараат байж болохгүй. Улс орнууд өөрсдийн хэл, соёл, оюуны чадамж гээд өөрийн байгалийн баялагтай. Одоо хүмүүс тухайн улсын дата мэдээлэл ч байгалийн баялгийнх нь нэг хэсэг хэмээн ойлгож эхэлж байна. Ердөө зэс, алт, лити зэргээр хязгаарлагдахаа больсон. Иймд энэхүү байгалийн баялгаа ашиглаж, хиймэл оюун руу хөрвүүлж, хувиргахыг зорьж байна. Үүний тулд улс бүхэнд хиймэл оюуны үйлдвэр хэрэгтэй. Хэдий тийм боловч хүчин чадал нь хэтэрч байгаа улс нэлээд байна. Үйлдвэрлэсэн хэт их эрчим хүчээ хиймэл оюун руу хөрвүүлж, хувиргах хэрэгтэй байна. Оюун ухааныг бүтээдэг энэ шинэ салбар бол миний харж байсан хамгийн сайхан боломжуудын нэг” гэж мэдэгдлээ.

    Cэтгэгдэл бичих