logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    С.Жаргалмаа
    Бондын арилжааны идэвх дээд түвшинд дөхөж, ихэнх бондуудын өгөөж өсөв
    Нийтэлсэн огноо: 2024 оны 09 сарын 05 14:45
    370

    Зургийг: Scott Eells/Bloomberg

    “MasterCard” компанийн гаргасан гурван тэрбум ам.долларын бондын өгөөж 11 суурь нэгжээр чангарлаа

    Хөрөнгө оруулагчид мягмар гарагт шинээр 43 гаруй тэрбум ам.долларын өндөр зэрэглэлийн бонд худалдан авсан нь түүхэн дэх гурав дахь хамгийн өндөр ачаалалтай өдөрт тооцогдож байна.

    Лхагва гарагийн байдлаар хоёрдогч зах зээлд эдгээр бондуудын өгөөж ихэнх нь чангарчээ. Тухайлбал: “MasterCard” компанийн гаргасан гурван тэрбум ам.долларын бондын өгөөж 11 суурь нэгжээр чангарлаа. Лхагва гарагт дахин 29 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтын зэрэглэлийн өрийн бичиг арилжаалагдсан байна.

    Хөрөнгө оруулагчдын дунд энэ сард Холбооны Нөөцийн банк бодлогын хүүгээ бууруулах хүлээлт өндөр хэвээр байгаа юм. Мөнгөний бодлогыг зөөлрүүлснээр мягмар гарагийн байдлаар 4.89 хувьд байгаа АНУ-ын Засгийн газрын бондын өгөөж сэргэх хүлээлттэй байна.

    Cэтгэгдэл бичих