Зургийг: С.Батсайхан
Гадаадын шууд хөрөнгө оруулалтыг 2024 онд дөрвөн тэрбум ам.доллар хүргэхийг зорьж байгаагаа Эдийн засаг, Хөгжлийн яам мэдэгдлээ.
2023 онд уул уурхайн салбар 33 хувиар, тээврийн салбар 58 хувиар үйлчилгээний салбар, 8.7 хувиар тэлсэн нь эдийн засгийн нийт өсөлтийг голлон дэмжсэн байна. Харин оны эхнээс өвөлжилт, хаваржилт хүндэрсний улмаас малын хорогдол 2009 оноос хойших дээд хэмжээнд хүрч, хөдөө аж ахуйн салбарын үйлдвэрлэл буураад байгаа аж.
Түүнчлэн 2023 онд тариалсан нийт талбай өмнөх оны мөн үеэс дөрвөн хувиар нэмэгдсэн ч үр тариа тариалсан талбай өмнөх оноос таван хувиар буурчээ. Өөрөөр хэлбэл эдийн засгийн өсөлт жигд бус байна.
Тиймээс Монгол Улс хөдөө аж ахуйн салбарын өсөлтийг хангах чиглэлээр илүү анхаарах шаардлагатайг Азийн хөгжлийн банкны "Хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт" форумд оролцогчид онцолж байлаа.
“Түмэн шувуут” ХК-ийн Гүйцэтгэх захирал Ж.Болд
“DHL Global Forwarding Mongolia”-ийн Үйл ажиллагаа хариуцсан захирал О.Хулан
АХБ-ны Агробизнесийн хэлтсийн захирал Мартин Лемойн