logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    Иений ханш унаж, 1990 оноос хойших доод түвшинд очив
    Нийтэлсэн огноо: 2024 оны 03 сарын 27 12:00
    414

    Зургийг: Akio Kon/Bloomberg

    Токиод иений ам.доллартой харьцах ханш 0.3 хувиар сулраад байна

    Иений ханш ам.долларын эсрэг сүүлийн 34 жилийн хамгийн доод түвшиндээ хүрч суларснаар Япон улс үндэсний мөнгөн тэмдэгтийнхээ уналтыг сааруулах хүчин чармайлтаа эрчимжүүлнэ гэсэн хүлээлт нэмэгдэж байна.

    Токиод иений ам.доллартой харьцах ханш 0.3 хувиар суларч, 151.97 болсноор 2022 оны 10 дугаар сард 151.95 хүрч байсан өмнөх доод түвшнээсээ давжээ.

    Энэ долоо хоногт Япон улсын Сангийн дэд сайд Масато Канда гадаад валютын зах зээл дэх спекулятив арилжааны эсрэг шийдэмгий арга хэмжээ авахаа зарлаж, "Иений одоогийн уналт нь фундаментал хүчин зүйлсээс бус спекуляцаас үүдэлтэй нь тодорхой байна" хэмээн мэдэгдсэн юм.

    unnamed (6).jpg

    Японы Төв банк саяхан дэлхийд цор ганц үлдээд байсан сөрөг утгатай бодлогын хүүгийн мөчлөгөө дуусгавар болгосон ч Япон ба бусад хөгжингүй орнуудын хоорондох бодлогын хүүгийн зөрүүтэй байдал удаан хугацаанд хадгалагдах хүлээлт хөрөнгө оруулагчдын дунд түгээмэл байгаа юм.

    Cэтгэгдэл бичих