logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Энхжин
    “Хөвсгөл Алтандуулга” ХК-ийн үйлдвэрлэсэн гурилын хэмжээ 2023 онд 42 хувиар буурчээ
    Нийтэлсэн огноо: 2024 оны 03 сарын 27 11:40
    314

    Зургийг: "Хөвсгөл Алтандуулга" ХК

    Түүхий эдийн хомсдол, чанараас шалтгаалан өнгөрсөн онд борлуулалт нь тааруу байсныг “Хөвсгөл “Алтандуулга” компани онцолж байна

    “Хөвсгөл Алтандуулга” ХК 2023 онд 4.7 мянган тонн улаанбуудай тээрэмдсэнээс 78 хувь буюу 3.7 мянган тонн гурил, 22 хувь буюу 1.1 мянган тонн тэжээлийн хивэг үйлдвэрлэснээ мэдээллээ.

    Өмнөх онтой харьцуулахад тээрэмдсэн улаанбуудай болон гурил 42 гаруй хувиар буурсан байна. Мөн үйлдвэрлэсэн тэжээлийн хивэг 35 гаруй хувиар буурсан үзүүлэлттэй байна. 2023 онд тус компани ОХУ-аас 1518 тонн таваарын улаанбуудай импортолж, Хөдөө аж ахуйг дэмжих сангаас 1186.4 тонн таваарын улаанбуудай худалдан авч үйлдвэрлэлд нийлүүлжээ.

    27-1.JPG

    2023 оны хувьд түүхий эдийн хомсдол, чанараас үүдэлтэй гурилын борлуулалтын огцом уналттай жил болсныг “Хөвсгөл Алтандуулга” компани тодотгож байв.

    Мөн жижиглэнгийн худалдан авалт өмнөх жилүүдтэй харьцуулахад харьцангуй бага байсан бол сумын дэлгүүр болон ченжүүдийн борлуулалт эрс буурсныг мэдээлсэн юм. Иймд тус компани гурилын борлуулалтад үүссэн хүндрэлтэй нөхцөл байдлаас шалтгаалан охин компани “Алтан Хажир” ХХК-тай хамтран малын тэжээлийн борлуулалтад анхаарч ажиллах стратеги барьж байгаагаа онцолж байна.

    Ингэснээр гурилын үйлдвэрлэл болон стандартад тэнцээгүй буудайг бяцалж борлуулалтад шинээр нэвтрүүлсэн, тариаланчдаас стандарт бус буудайг худалдан авах үйл ажиллагааг эхлүүлсэн,  Мөрөн сумын тэжээлийн зах зээлд өөрийн байр сууриа олох, цаашид зах зээлийг бүрэн хангах эхний алхмыг амжилттай хийж чаджээ.

    Монгол Улсад өдгөө 846 мянган тонн гурил үйлдвэрлэх хүчин чадалтай 12 үйлдвэр үйл ажиллагаа явуулж байгаа ч 2023 онд нийт үйлдвэрлэл нь сүүлийн дөрвөн жилийн хамгийн бага хэмжээ буюу 191 мянга 300 тонн хүрчээ. Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр хамгийн өргөн хэрэглэгддэг I зэргийн гурилын дундаж үнэ нэг кг нь хоёрдугаар сард 2426 төгрөг болж, 2022 оны мөн үеэс 73.8 хувиар, 2023 оны мөн үеэс 10.6 хувиар өссөн байна.

    2021-2023 онд давхардсан тоогоор есөн аж ахуйн нэгж нийт 209 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл авсан ч гурилын үнэ сар бүр тогтмол нэмэгдэж байгааг ШӨХТГ тогтоожээ.

    Cэтгэгдэл бичих