logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Т.Тэргэл
    “Түмэн шувуут” ХК ₮1 тэрбумаар хувьцаагаа эргүүлэн худалдан авна
    Нийтэлсэн огноо: 2025 оны 03 сарын 21 09:10
    509

    Зургийг: "Түмэн шувуут" ХК

    “Түмэн шувуут” компани 2024 онд 14 тэрбум төгрөгийн ашигтай ажиллажээ

    “Түмэн шувуут” ХК нэг тэрбум төгрөгөөр хувьцаагаа эргүүлэн авч халааслахаа мэдэгдсэний дараа хувьцааны ханш нь 4.8 хувиар өслөө. Эргүүлэн худалдан авах саналын хугацаа тавдугаар сарын нэгнээс эхлэх бөгөөд энэ он дуустал үргэлжилнэ.

    Хувьцаагаа эргүүлэн худалдан авснаар хувьцааны үнэд дэмжлэг болох ба нэгж хувьцаанд ногдох ашиг зэрэг санхүүгийн үзүүлэлтүүдэд эерэг нөлөө үзүүлэхээр байна. Ингэснээр хөрөнгө оруулагчдын хөрөнгийн үнэ цэнийг өсгөх зорилготой аж.

    Тус компани 2024 онд 14 тэрбум төгрөгийн ашигтай ажилласнаа мэдээлж байсан юм.

    "Түмэн шувуут” ХК 2018 онд нийт хувьцааныхаа 25 хувийг буюу 50 сая ширхэг хувьцааг нэгжийг нь 200 төгрөгөөр олон нийтэд санал болгож байлаа. Түүнээс хойш хувьцааны ханш нь бараг хоёр дахин өсөж, сүүлийн арилжаагаар 385 төгрөгт хаагдсан байна. 

    Cэтгэгдэл бичих