logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Хиймэл оюун
    Нийтлэлийг хуваалцах
    С.Жаргалмаа
    BI: Ирэх 10 жилд хиймэл оюун технологийн зарцуулалтын 10-12 хувийг эзлэх төлөвтэй
    Нийтэлсэн огноо: 2024 оны 01 сарын 29 15:55
    417

    Зургийг: Yuichiro Chino/Bloomberg

    Их хэмжээний мэдээллийн нөөцийг ашиглан хиймэл оюуныг сургах зах зээл 2032 он гэхэд 474 тэрбум ам.доллар хүрэх төлөвтэй байна

    Ирэх 10 жилд хиймэл оюун техник хангамж, программ хангамж, үйлчилгээ, зар сурталчилгаа, тоглоомын салбараас 1.3 их наяд ам.долларын орлого олж, нийт технологийн зарцуулалтын 10-12 хувийг эзлэх төлөвтэй байгааг “Bloomberg Intelligence”-ийн тайланд онцолсон байна.

    Их хэмжээний мэдээллийн нөөцийг ашиглан хиймэл оюуныг сургах зах зээл 2032 он гэхэд 474 тэрбум ам.доллар хүрэх төлөвтэй байна.

    bloomberg_chart.png

    Компаниуд хиймэл оюун ашиглахын тулд олон нийтийн үүлэн тооцооллын сүлжээг ашигласнаар “Meta”, “Microsoft”, “Amazon”, “Alphabet” зэрэг компанид ашиг хүртэх боломжтой аж. Түүнчлэн жилийн нийлмэл өсөлтийн хурд нь 60 хувьд хүрч, 247 тэрбум ам.доллар болох хүлээлттэй байна.

    Аж ахуйн нэгжүүд зардлаа бууруулахын зэрэгцээ хамгийн сүүлийн үеийн бүтээгдэхүүнийг эрэлхийлэхийн хэрээр мэдээллийн технологи болон бизнесийн үйлчилгээнд 120 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийгдэх боломжтой гэж тооцоолсон байна.

    Cэтгэгдэл бичих