logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Технологи ба инновац
    Нийтлэлийг хуваалцах
    Г.Энх-Од
    Дональд Трамп 3 жил завсарласны эцэст “X”-д эргэн ирэв
    Нийтэлсэн огноо: 2024 оны 08 сарын 13 11:00
    407

    Зургийг: NurPhoto/NurPhoto

    2022 онд Илон Маск “Twitter”-ийг худалдан авч “X” болгосныхоо дараа Дональд Трампын хаягийг сэргээжээ

    АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трамп гурав орчим жил завсарласны эцэст “X” платформд  эргэн ирсэн байна.

    2021 оны нэгдүгээр сард АНУ-ын Конгрессын ордонд болсон бослого үймээнд олон нийтийг өдөөн турхирсан хэмээн буруутгагдсаны улмаас Дональд Трамп тухайн үед “Twitter” нэртэй байсан тус платформыг ашиглах эрхгүй болж байсан юм.

    Харин 2022 онд Илон Маск “Twitter”-ийг худалдан авч “X”  болгосныхоо дараа Дональд Трампын хаягийг сэргээсэн ч түүнээс хойш Дональд Трамп “X”-ийг төдийлөн ашиглахгүй хэвээр байгаа аж. Илон Маскийн хувьд Дональд Трампыг дэмжихээ нээлттэй илэрхийлж, сонгуулийн ажилд нь хандив өгөөд байгаа юм.

    Cэтгэгдэл бичих