
Зургийг: Daniel Acker/Bloomberg
Уран олборлолтоор дэлхийд тэргүүлэгч Казахстан улс АНУ-ын эрчим хүчний компаниудад нийлүүлэлтээ нэмэгдүүлэх эрчимтэй арга хэмжээ авч байгаагаа мэдээллээ.
Өнгөрсөн мягмар гарагт Казахстаны Эрчим хүчний сайд болон АНУ-ын Сенатор Стив Дэйнес нар эрчим хүчний салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцжээ. Казахстан улс “Southern”, “Constellation Energy”, “Duke Energy” зэрэг компанид 2032 он хүртэл уран нийлүүлэх гэрээтэй аж.
Дэлхий даяар уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхийн тулд цөмийн эрчим хүчний ашиглалт, эрэлт нэмэгдэж байна. Мөн нийлүүлэлтийн хомсдол тэлж байгаатай холбоотойгоор уранд чиглэсэн сонирхол өссөөр байгаа юм.
Казахстан улс 2023 онд 21.1 мянган тонн уран олборлосон бол энэ онд 21-22.5 мянган тонн уран олборлохоор байгааг “Kazatomprom” мэдээлж байна.