logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    М.Эрхэс
    Чанартай бондуудын эрэлт сүүлийн 10 жилийн дээд түвшинд хүрэв
    Нийтэлсэн огноо: 2024 оны 03 сарын 27 11:10
    258

    Зургийг: Bloomberg

    Зэрэглэл өндөртэй бондын зах зээл сэргэж байна

    Өндөр зэрэглэлтэй бондуудын эрэлт сүүлийн 10 жилд байгаагүй дээд түвшинд хүрээд байгааг “Bloomberg”-ийн судалгаа харууллаа. Зах зээлд эрсдэл багатай гэж үнэлэгдсэн бондууд нэмэгдэж, зэрэглэл тааруу бондууд цөөрч байгаа нь хөрөнгө оруулагчдын анхаарлыг татах болжээ. 

    BOND-1.png 

    Дата мэдээллээр "A" зэрэглэлтэй буюу эрсдэл багатай бондууд эргээд хөрөнгө оруулалтын индексийн гол хэсгийг бүрдүүлж эхэлж байгаа аж.

    Үүнээс гадна зээлжих зэрэглэл тогтоодог байгууллагууд компаниудын зэрэглэлийг бууруулахаас илүүтэй өсгөх тренд сүүлийн дөрвөн жил дараалан үргэлжилж байна. 

    BOND-2.png

    Зэрэглэл сайтай компаниудын өрийн харьцаа сайжирч байгаа зэргийг зэрэглэл тогтоогч байгууллагууд анхааралтай ажиглаж байна. Үүний зэрэгцээ Төв банкнууд бодлогын хүүгээ бууруулах дохио өгч байгаа зэрэг нь хөрөнгө оруулагчдын анхаарлыг улам татаж эхэллээ.

    Cэтгэгдэл бичих