logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Тансаг зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    Дональд Трампын хөрөнгө $6.4 тэрбум болж, дэлхийн хамгийн чинээлэг 500 эрхмийн жагсаалтад багтлаа
    Нийтэлсэн огноо: 2024 оны 03 сарын 27 09:00
    382

    Зургийг: Eva Marie Uzcategui/Bloomberg

    Дональд Трампын нийт хөрөнгийн хэмжээ дөрвөн тэрбум гаруй ам.доллароор өсөхөөр болжээ

    Дональд Трампын орооцолдсон залилангийн хэрэгтэй холбоотойгоор даваа гарагт түүний бизнесийн эзэнт гүрэн урьд байгаагүй том аюултай тулгараад байв. Гэтэл нөхцөл байдал эсрэгээрээ эргэж, АНУ-ын Ерөнхийлөгч асан түүний хөрөнгийн хэмжээ нэг өдөрт хамгийн их дүнгээр нэмэгдсэн байна.

    Шүүхийн батлан даалтын барьцаа хөрөнгөд тэрбээр 500 сая гаруй ам.доллар төлөх ёстой болоод байсан ч эцсийн мөчид Нью-Йорк мужийн шүүх “аминд нь орж”, барьцаа хөрөнгийн хэмжээг 175 сая ам.доллар болгон бууруулжээ. Үүнтэй зэрэгцэн түүний сошиал сүлжээний компани болох “Trump Media & Technology Group”-ийн 29 сар үргэлжилсэн нэгдэн нийлэх хэлцлийн явц дуусгавар болсноор олон тэрбум ам.доллартой тэнцэх хувьцааг албан ёсоор Дональд Трампын мэдэлд шилжсэн байна.

    Ингэснээр Дональд Трампын нийт хөрөнгийн хэмжээ дөрвөн тэрбум гаруй ам.доллароор өсөхөөр болжээ. Өөрөөр хэлбэл тэрбээр 6.4 тэрбум ам.долларын хөрөнгөтэйгөөр “Bloomberg Billionaires Index”-ээс гаргадаг дэлхийн хамгийн чинээлэг 500 хүний жагсаалтад анх удаа багтахаар болж байна.

    Cэтгэгдэл бичих