logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Уул уурхай
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    “Xanadu Mines” компани “Zijin Mining”-тай II сард хэлэлцээ хийнэ
    Нийтэлсэн огноо: 2025 оны 01 сарын 22 09:25
    206

    Зургийг: xanadumines.com

    “Xanadu Mines”, “Zijin Mining Group” стратегийн түншлэлийн дагуу “Khuiten Metals” хамтарсан компани байгуулаад байна

    “Xanadu Mines” компани зэс-алтны “Хармагтай” төслийн 50 хувийг эзэмших болоод буй БНХАУ-ын “Zijin Mining Group”-тэй ирэх хоёрдугаар сард хэлэлцээ хийж, хөрөнгө оруулалтын эцсийн шийдвэрийн хамрах хүрээ, төсвийн талаар хэлэлцэхээр болжээ.

    Дээрх хоёр компани стратегийн түншлэлийн дагуу “Khuiten Metals” хамтарсан компани байгуулж, өнгөрсөн оны  12 дугаар сард төслийн ТЭЗҮ гарсны дараа хамтарсан компанийн удирдлагыг “Zijin Mining Group”-д шилжүүлэх явц дуусгавар болсон юм.

    “Xanadu Mines”-ийн хувьд “Хармагтай” төсөлд эзэмшдэг 50 хувьдаа санхүүжилт татах, гуравдагч талд эзэмшлийн хувиа зарах, хамтарсан компанид эзэмшдэг бүх хувиа зарах гэсэн стратегийн алхмуудаас сонголтоо хийх аж.

    Cэтгэгдэл бичих