logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    Х.Солонго
    “Uber" анх удаа бонд гаргаж, $4 тэрбумыг татав
    Нийтэлсэн огноо: 2024 оны 09 сарын 05 10:20
    348

    Зургийг: Tiffany Hagler-Geard/Bloomberg

    “Uber Technologies”-ийн ашиг II улиралд дээд түвшинд хүрч, захиалгын хэмжээ нь өсжээ

    Унаа дуудлагын “Uber Technologies” компани АНУ-ын хөрөнгийн захын "цэнхэр чип" статуст багтсанаасаа хойш анх удаа бонд гаргаж,  дөрвөн тэрбум ам.доллар татан төвлөрүүлэв. 

    Бондоо гурван хэсэгт хувааж хөрөнгө оруулалт татжээ. Хамгийн урт буюу 30 жилийн хугацаатай бондынх нь өгөөж АНУ-ын Засгийн газрын бондын өгөөжөөс 1.3 нэгж хувиар өндөр байгаа аж. “Uber” бондын арилжааг “Morgan Stanley”, “BofA Securities”, “JPMorgan” банкнууд зохион байгуулсан байна. 

    Мягмар гарагийн анхдагч зах зээлийн арилжааны дараа хөрөнгө оруулагчид найман тэрбум ам.доллартой тэнцэх хэмжээгээр хөрөнгө оруулах сонирхолтой байгаагаа илэрхийлжээ.

    Энэ оны II улиралд “Uber”-ийн ашиг дээд түвшинд хүрч, захиалгын хэмжээ нь өссөн үзүүлэлттэй байсан нь хөрөнгө оруулагчдыг татах шалтгаан болсон гэж шинжээчид үзэж байгаа аж. 

    Cэтгэгдэл бичих