logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Э.Халиун
    Какаоны үнэ тонн нь $11 мянгыг давсан ч какао боловсруулалт хэвийн үргэлжилсээр байна
    Нийтэлсэн огноо: 2024 оны 04 сарын 19 11:30
    276

    Зургийг: Ferley Ospina/Bloomberg

    Өнгөрсөн улиралд какао боловсруулалтын түвшин Ази, Европт ялимгүй буурсан ч Хойд Америкт бараг дөрвөн хувиар өсжээ.

    Нью-Йоркийн биржид какаоны фьючерс ханш тонн нь 11 мянган ам.долларыг давж шинэ дээд түвшинд хүрлээ. Мөн сар гаруйн хугацаанд нэг өдрийн дотор хамгийн өндөр дүнгээр өссөн үзүүлэлт болов. Тус түүхий эдийн эрэлт нийлүүлэлтээ давснаар үнэ нь бүх цаг үеийн дээд цэгтээ хүрээд байгаа. Гэсэн ч шоколадны үйлдвэрүүд үйл ажиллагаагаа үргэлжлүүлсээр байна. Тухайлбал, өнгөрсөн улиралд какао боловсруулалтын түвшин Ази, Европт ялимгүй буурсан ч Хойд Америкт эсрэгээрээ бараг дөрвөн хувиар өсжээ.

    Какао боловсруулагчид илүү өндөр үнээр түүхий эдээ худалдан авах шаардлага тулгарч байгаагаас энэ улиралд дэлхийн хэмжээнд какао боловсруулалт бараг таван хувиар буурна гэж Олон улсын какаоны байгууллага тооцоолоод байна.

    Cэтгэгдэл бичих